ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга Цагдаагийн хурандаа Н.Мишигдорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Цахим орчинд цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан.
Насанд хүрээгүй хүнтэй алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлсэн.
Иймд холбогдох албан шалгалтыг явуулж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Тусгай субьектын гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Хэрэгт холбогдсон цагдаа нарыг албанаас чөлөөлж, албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулж, гэм буруугүй хэнд ч хариуцлага тооцохгүй. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй" гэв.
Сэтгэгдэл (8)