
Алдарт циркчин Ж.Раднаабазарын нэрэмжит
өсвөрийн циркчдийн улсын уралдаан хуучнаар /Бөмбөгөр/ циркт эхэллээ.
Уралдаанд хот, хөдөөгийн 20 гаруй циркийн студи, 100 гаруй
өсвөрийн циркчид оролцсон байна. Тус тэмцээн маргааш шилдгүүдээ шалгаруулж шилдгээ тодруулах юм. Тэмцээний
ерөнхий шүүгчээр циркийн найруулат Зоригт, "Циркус монголия" ХХК-ийн
ерөнхий захирал Ч.Хатанбаатар, Хөгжим бүжгийн коллежийн циркийн тэнхмийн
эрхлэгч Энхбаяр нар ажиллаж байна. Нэг хоёр, гурав, тусгай байр
шалгаруулж “Гранпри” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)