Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад золгүй байдлаар амиа алдсан
дөрвөн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар
хороонд 30 настай эрэгтэй М архи уусан үедээ унаж нас барсан байна. Мөн
Хэнтий аймгийн Дадал суманд иргэн Б-гийн хашаанд 32 настай О архи уусан
үедээ нас барсан байдалтай олджээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад золгүй байдлаар амиа алдсан дөрвөн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд 30 настай эрэгтэй М архи уусан үедээ унаж нас барсан байна. Мөн Хэнтий аймгийн Дадал суманд иргэн Б-гийн хашаанд 32 настай О архи уусан үедээ нас барсан байдалтай олджээ. Түүнчлэн Дархан-Уул аймагт дулааны худаг дотор нас барсан хүн байна гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгасан байна. Хэргийн газар очиход хэн нь үл танигдах 165 см өндөртэй, туранхай, цагаан судалтай цэнхэр өнгийн цамцтай 40-45 орчим насны ялзарч муудсан цогцос байжээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Б.Чимэг