
Энэхүү дугуй ширээний уулзалтыг цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хэлэлцэн явуулах механизм болгон хөгжүүлэх зорилготойгоор эхлүүлж байгаа бөгөөд уг уулзалтаар Монголын стратегийн томоохон төслүүдийг Хонконгийн банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Уулзалтад BNP Paribas, HSBC, BNY, Macquire, Citi, Swiss Credit, JP Morgan, Goldman Sachs зэрэг банк, Австрали, Сингапур, Голланд, Япон, Хонконгийн нийт 100 гаруй хөрөнгө оруулагч, байгууллага оролцохоо мэдэгдээд байна.
Т.Гэрэл