
Хуралд даргалагч шүүгчээр Д.Бавуу, шүүгчээр Б.Нармандах, улсын яллагчаар С.Хишигжаргал, хохирогчоор П.Туяа, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Бадамханд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа нар оролцож байна.
А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг. Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон юм. Мөн А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн гэх Дархан-Уул аймгийн иргэн Э-г сэжиглэн шалгаж байсан ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан билээ.
Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 6-нд товлогдсон ч шүүгч солигдсон хэмээн өнөөдрийг хүртэл хойшлоод байсан билээ. Өмнөх шүүх хурал дээр хохирогчдын өмгөөлөгч болон ар гэрийнхэн А.Бат-Ялалтад ялын дээд хэмжээ онооно гэдэгт итгэж байгаа илэрхийлсэн юм.
Б.Чимэг