

Сирийн хямрал, дайн дажнаас болж маш олон гэр бүл Турк, Иордан, Ливан улс руу цагаачилж зугатсан билээ. Засгийн газар болон босогчдын мөргөлдөөн хэт ширүүссэний улмаас Сири улсын дотор хоёр сая гаруй иргэн нүүсэн хэмээх баримт бий.
“Save the Children” байгууллагын мэдээлснээр цагаачдын олон хүүхдүүд хувцас, хоол ундгүй зөвхөн хоргодох байр дотор л өвлийг эхлүүлж байгаа хэмээсэн байна.

400 мянга гаруй Сирийн иргэн хил залгаа улсуудад бүртгэлтэй байдаг байна. Харин НҮБ байгууллага энэ тоог 2012 сүүлч гэхэд 700 мянга хүрнэ гэж таамаглаж байна.
Өнгөрсөн жил Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассадыг эсэргүүцэх бослогоос болж 38 мянган хүн нас баржээ.
Д.Идэр