
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган ялласан байна. Хуралд даргалагч шүүгчээр Д.Бавуу, шүүгчээр Б.Нармандах, улсын яллагчаар С.Хишигжаргал, хохирогчоор П.Туяа, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Бадамханд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа нар оролцов.
А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг. Харин мөрдөн байцаалтын тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон юм.
Шүүх хурлын үеэр хохирогчдын гэрийнхэн А.Бат-Ялалтад цаазын ял онооно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байсан юм.
Хэргийг сануулбал, тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн юм. Энэ үеэр Н.Туяагийн нөхөр орж ирэх үед тэрээр нөхрийг нь буудаж, мөн банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн. Мөн гарч яваад таксины жолоочид буу тулгаж сүрдүүлсэн хэрэг үйлдсэн билээ.
Б.Чимэг