
Өнөөдөр
орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан бүх нийтээрээ амарч
байна. Харин өнөөдөр өглөөний 08.00 цагт Сонгинохайрхан дүүрэгт нэгэн
ноцтой осол гарч хүний амь эрсэдлээ.

Өнөөдөр орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан бүх нийтээрээ амарч байна. Харин өнөөдөр өглөөний 08.00 цагт Сонгинохайрхан дүүрэгт нэгэн ноцтой осол гарч хүний амь эрсэдлээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хороо 21 дүгээр хорооллоос Троллейбусны депо уруудах замд том оврын автобус осол гаргаж, явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироожээ. Ослын улмаас 50 гаруй насны иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амь насаа алдсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг