
Урлаг соёлын зарим нэг одууд маань орон нутгийн сонгуульд дуртай, дургүй оролцож байгаа бололтой. Жүжигчин Н.Оногийн хувьд пэйсбүүк хуудсаараа хүмүүсийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа ч ирц хүрэхгүй бол дахих болно гэж санаа зовж байгаа аж. Тэрбээр "сонгуулийн ирц хүрэхгүй бол шинэ жилээр саналаа өгөөд зогсож байвал яана даа" гэжээ. Харин хөгжимчин, гитарчин Өөжгийгийн хувьд мөн л сонгуулиа өгцгөөе гэж хүмүүст уриалсан ч ирц хүрэхгүй дахихаас айж байгаа аж. Тэрбээр өөрийнхөө дүүргийн нэр дэвшигчдийг ч мэдэхгүй байгаа гэнэ.


