
Үүнийг залруулахад, Монгол улсын Үндсэн хуульд иргэний сонгох, сонгогдох эрхийг зааж өгсөн байдаг. Хуулийн дагуу иргэн саналаа өгөх эрхтэй болохоос үүрэггүй юм. Тиймээс сонгууль өгөөгүй гэж торгох, өөр эрхийг нь хааж боогдуулах гэсэн ойлголт байхгүй гэдгийг албаныхан хэллээ.
Харин төрийн албан хаагчдыг төрийн институцийн нэг хэсэг гэдэг утгаар заавал саналаа өгөхийг үүрэг болгосон юм байна. Орон нутгийн сонгуульд та саналаа өгснөөр төрийн бодлогыг танд хүргэх албан хаагчийг сонгох юм. Тиймээс эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Т.Гэрэл