
Энэ сарын 23-26-ны хооронд Турк улсын Анталя хотод оюуны спортын хамгийн том тэмцээн болох дөрвөн жилд нэг удаа болдог “MEMORIAD-2012” оюуны олимпид манай тамирчид эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тус тэмцээнд нийт 20 орны 89 оюуны спортын тамирчид “Нэр, зүс царай”, “Хөзөр”, “Тооны марафон”, “Хоёртын тоолол”, “Харааны ой тогтоолт” зэрэг ой тогтоолтын тав, “Олон оронтой тооны нийлбэр”, “Олон оронтой тооны үржвэр”, “Олон оронтой тооны язгуур”, “Хүн хуанли”, “Flash Anzan” буюу анивчиж гарсан олон тооны нийлбэр олох зэрэг цээж бодолтын тав, нийт 10 төрлөөр явагдах юм.

Энэ сарын 23-26-ны хооронд Турк улсын Анталя хотод оюуны спортын хамгийн том тэмцээн болох дөрвөн жилд нэг удаа болдог “MEMORIAD-2012” оюуны олимпид манай тамирчид эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тус тэмцээнд нийт 20 орны 89 оюуны спортын тамирчид “Нэр, зүс царай”, “Хөзөр”, “Тооны марафон”, “Хоёртын тоолол”, “Харааны ой тогтоолт” зэрэг ой тогтоолтын тав, “Олон оронтой тооны нийлбэр”, “Олон оронтой тооны үржвэр”, “Олон оронтой тооны язгуур”, “Хүн хуанли”, “Flash Anzan” буюу анивчиж гарсан олон тооны нийлбэр олох зэрэг цээж бодолтын тав, нийт 10 төрлөөр явагдах юм. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд:
1. Х.Хатанбаатар (Ой тогтоолтын ОУ-н Мастер, Дасгалжуулагч)
2. С.Цогбадрах (Ой тогтоолтын ОУ-н Их Мастер)
3. С.Акжол (Ой тогтоолтын ОУ-н Их Мастер)
4. Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын Дэлхийн Аварга)
5. Б.Анар (Ой тогтоолтын Үндэсний Гутгаар аварга)
6. Б.Ганбаяр (Оюуны спортын тамирчин) нар багтсан.