Өвөрхангай аймгийн хэмжээнд хуулийн дагуу өглөөний 07.00 цагаас 106
хэсэг дээр санал авах ажиллагаа эхэлжээ. Харин өглөөгүүр тус аймгийн
Баруунбаян улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг
принтер нь гацаж шатсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн
ИБМА-наас хурууны хээ таних машиныг авч сум руу хүлээлгэж өгчээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд хуулийн дагуу өглөөний 07.00 цагаас 106 хэсэг дээр санал авах ажиллагаа эхэлжээ. Харин өглөөгүүр тус аймгийн Баруунбаян улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг принтер нь гацаж шатсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас хурууны хээ таних машиныг авч сум руу хүлээлгэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан аж.
Мөн Уянга сумын Жаргалант дахь багт санал тоолох машин асахгүй байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу технологийн даамал өглөө 09.00 цагийн үед нөөц машин аваад явсан байна.
Сонгогчдын санал өгөх идэвх сайн байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 72076 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 14145 сонгогч саналаа өгч, нийт сонгогчийн 19.7 хувьтай санал өгсөн байна.
Б.Золбоо