
Өвөр Монголын аялал жуулчлалын орлого 2012 онд эрс нэмэгдэж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн даваа гараг буюу 11-р сарын 19-ний өдөр Өвөр Монголын Хөх хотоос Тайландын Фукет арал руу шууд нислэг хийдэг болох тухай хэлэлцжээ. Хурлаар сарын дараа буюу 12-р сарын 19-нөөс Хөх хотоос Тайланд руу шууд нислэг хийх шийдвэр гарсан байна.
Аялал жуулчлал болон бизнесийн хөгжлийг дэмжих үүднээс энэ жил Өвөр Монголоос Солонгосын Чежү арал, Хятадын Сянган, Аомень руу шууд нислэгтэй болсон юм.
Т.Гэрэл