Орон нутгийн сонгуулийн 16.00 цагийн ирцийн урьдчилсан мэдээг Сонгуулийн ерөнхий хороо дөнгөж сая танилцуулсан. Сонгуулийн хэсгийн хороодоос хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, сонгуулийн ирц орон даяар 39,22 хувьтай байна.
Зөөврийн хайрцагаар санал өгөх гэсэн улсын хэмжээнд 24903 хүсэлт гаргасан бөгөөд үүнээс 23399 иргэн санал өгсөн байна. Энэ нь 93,96 хувь нь саналаа өгсөн гэсэн үг.
Харин дараагийн ирцийн мэдээллийг 21.00 цагаас өгөхөөр боллоо.
Б.Чимэг