Орон нутгийн сонгогчдын ирц сайн байгаа ч нийслэлийн хувьд хангалтгүй байгаа. Тиймээс нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа. Тэрбээр "Нийслэлийн Налайх, Багануур зэрэг захын дүүргүүдэд сонгогчдын идэвхи сайн байна. Харин төвийн дүүргүүдийн ирц дөнгөж 38 хувьтай байгаа. Энэ асуудал үнэхээр сэтгэл зовоож байна. Ирц хүрэхгүй бол дүүрэг, хороодын ажилд таагүй нөлөө үзүүлнэ. Тиймээс сонгуульд идэвхитэй оролцсон иргэддээ талархал илэрхийлье. Сонгуульдаа оролц, сонгуульдаа оролц, сонгуульдаа оролцоцгооё" гэж уриаллаа.