
Нийслэлийн зарим дүүрэгт АН илт давуу ялалт байгуулсан тухай мэдээллийг сонгуулийн хэсгийн хороод өгч эхэлсэн бололтой. Учир нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа твиттер хуудасдаа "Баянгол дүүрэгт одоогоор АН саналын тоогоор 2-3 дахин нугалж, ялжээ. Алга ташсаар байгаад гар өвдчихлөө" гэсэн бол АН-ын дарга Н.Алтанхуяг "Сонгуульд сэтгэл гарган оролцож саналаа өгсөн бүх иргэддээ баярлалаа. Хамтдаа шинэчлэлийн төлөө гар нийлэн ажиллая" гэж бичсэн байна.