2012 оны Орон нутгийн сонгуулийн хэсгийн хороодын ажиглагч нар намын удирдлагууддаа сонгуулийн дүнг мэдээлсээр байна. АН-ын гишүүд нийслэл хот болон Сүхбаатар, Баян-Өлгий, Орхон, Хэнтий, Дорноговь, Орхон зэрэг аймагт ялалт байгуулсан гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл МАН-ын хувьд хотод рейтинг муутай ч хөдөө орон нутагт олон саналтай, олон ялагчтай болсон хэмээн баяртай байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь нийслэлийн тойргийн хэсгийн хороодын ирц дутуу байгаа учраас энэ нь асуудал биш гэж МАН-ынхан үзэж байгаа аж.