
Вена
хотын шүүх “зайрмаг” хочит алуурчин эмэгтэйд бүх насаар нь хорих ял
оноосон талаар “Ройтерс” мэдээллээ. Эмэгтэй экс нөхөр болон найз
залуугаа хэрцгийгээр хөнөөж зайрмагны дэлгүүрт цогцсыг нь нуусан байсан
талаар хэвлэлүүд ихээр бичсэнээс ийм хочтой болжээ.

Вена хотын шүүх “зайрмаг” хочит алуурчин эмэгтэйд бүх насаар нь хорих ял оноосон талаар “Ройтерс” мэдээллээ. Эмэгтэй экс нөхөр болон найз залуугаа хэрцгийгээр хөнөөж зайрмагны дэлгүүрт цогцсыг нь нуусан байсан талаар хэвлэлүүд ихээр бичсэнээс ийм хочтой болжээ.
Испани болон Мексикт харьяалалтай, 34 настай Эстибализ Карранза 2008 онд экс нөхрөө буудан хөнөөж, хоёр жилийн дараа найз залуугаа унтаж байхад нь хөнөөсөн юм.
Тэрбээр аллага үйлдсэнийхээ дараа цогцсуудыг хөрөөдөж, Австрийн нийслэлд байрлах зайрмагны дэлгүүрийнхээ хундааманд хийж цементэлсэн байжээ.
Өчигдөр ял оноосон прокурор алуурчин эмэгтэйг “аймшигтай хүн” хэмээн топорхойлсон байна. Тэрбээр “Карранза бол хэзээ ч аюултай зүйл хийж мэдэх хүн” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Цогцсуудыг өнгөрсөн жил олсон юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)