

Тус улсын Байгаль орчны хүрээлэнгийн мэдээлснээр нийтдээ 816 айл шуурга, үерт орон гэрээ сүйдүүлжээ. Шуурга Девон, Корнуол хотуудыг маш хүчтэй дайрсан тул тус хотын иргэд асар их хохирол амсчээ.
Кембриджшайр мужид хоёр эрэгтэй амиа алдсан бол машинаа үерт автуулсан нэг эмэгтэй мод унахад даруулж амиа алджээ.
Тус улсын ерөнхий сайд өөрийн твиттер хуудаснаа “Хохирол амссан иргэдэд туслах болно” хэмээн бичсэн байна. Англид дахин 260 удаа үер болно хэмээн цаг уурчид мэдээлсээр байна. Тиймээс ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжлэх, бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.
Д.Идэр









