
Альтернатив Х.Отгоо хэсэг хугацаанд нам жим байж байгаад уран бүтээлдээ эргэн оржээ.

Альтернатив Х.Отгоо хэсэг хугацаанд амарч байгаад уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрээр “Диваажин” сингл цомог бэлэн болоод байгаа юм байна. Энэхүү цомгоо ирэх онд сонсогч фенүүддээ хүргэхээр зэхэж байгаа аж. "Диваажин" цомгийн клипний ажилд хоёр студи ажилласан ба Ерөнхий монтаж, оператороор нь өөрийнх нь “Нэгэн залуу”, “Чамд зориулья”, “12 сар 12 цаг” гээд дууны клипийг хийж байсан залуу ажилласан байна. Харин клипний зураг авалтыг “Naran Mall” дотор хийсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/