зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бат-Отгон: Төрийн албан тушаалтнуудын хүсэл зоригт тулгуурлан амлалт цуглуулж байна

2012-11-27
0
ЖИРГЭХ
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан АТГ-аас Авлигын ангид байх амлалтын дэвтэр”-ийг ажиллуулж байгаа. Мөн оюутнуудын дунд авлигын эсрэг уралдаан зарлаад байгаа юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгоноос тодрууллаа.
    49361Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан АТГ-аас Авлигын ангид байх амлалтын дэвтэр”-ийг ажиллуулж байгаа. Мөн оюутнуудын дунд авлигын эсрэг уралдаан зарлаад байгаа юм. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгоноос тодрууллаа.

-АТГ-аас “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулж байгаа гэсэн. Энэ нь хэр ач холбогдолтой байх вэ?

-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын удирдлагын хүсэл зориг, нийтийн албан тушаалтнуудын идэвх чармайлт голлох үүрэгтэй байдаг. Тиймээс төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлүүдээс ангид байхаа илэрхийлсэн албан тушаалтнуудын амлалтыг цуглуулж эхлээд байна. Бид энэ ажлыг хэрэгжүүлэхдээ ямар нэгэн албадлага хэрэглэхгүй байгаа. Төрийн албан тушаалтнуудын хүсэл зориг, сайн дурын эрмэлзэл дээр тулгуурлаж, амлалтыг цуглуулж байна. “Ийм ийм байгууллага авлигаас ангид байхаа амлалаа” гэдэг мэдээлэл, сурталчилгааг давхар явуулна. Энэ нь тухайн байгууллагын хувьд иргэдэд итгэл үнэмшил төрүүлэх, нэр хүндээ хамгаалах, авлигатай тэмцэх хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг.

-Оюутнуудын дунд зарласан уралдааныхаа талаар?


-Их, дээд сургуулийн оюутнуудын дунд нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, хувь хүний зөв ёс суртахууныг дээдлэх, шударга зан үйлийг төлөвшүүлэх, бусдад уриалах зорилгоор “Миний мэдэх шударга ёс” сэдэвт шилдэг зохион бичлэгийн уралдааныг зарласан. Манай оюутнууд тун идэвхтэй оролцож байгаа. Уралдааны бүтээлүүдийг 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал Авлигатай тэмцэх газарт хүлээн авна.    

-Төрийн байгууллагуудаас гадна олон нийтэд чиглэсэн ажил явуулж байгаа юу?   

-Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зэрэгцээ олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигатай тэмцэх үйл хэрэгт тэднийг татан оролцуулах нь соён гэгээрүүлэх ажлын нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь байдаг. Тиймээс нийгмийн тодорхой хэсэг болох оюутан залууст чиглэсэн ажлыг бас зохион байгуулж байна.


-НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан. Чухам яагаад энэ өдрийг сонгож авсан юм бол?

-Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо одоогоос есөн жилийн өмнө 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж байлаа. Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан. Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэн орж, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болсон. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, уг Конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм.

-Танай байгууллагаас энэ өдрийг угтан ямар ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Монголын Залуучуудын холбоо, АНУ-ын Азийн сан, “Транспэрэнси интернэшнл Монгол”, “Мерси Кор” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран нийгэмд хандсан олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Юуны өмнө хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа талархал илэрхийлье. Сайн засаглалыг бэхжүүлэх, авлига, хүнд суртлаас ангид байхын төлөө амжилттай ажиллаж буй сайн туршлагыг шалгаруулахаар ажиллаж байна. Авлигатай тэмцэнэ гэдгийг дан ганц айлгах, цочирдуулах утгаар хүлээж авах нь өрөөсгөл юм. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, гэмт үйлдлийг таслан зогсоох нь зөвхөн нэг л талын ажил. Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж байгаа тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах арга хэмжээг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон авч үзэх нь зүйтэй. Манай нийгэм тэр чигээрээ муу, хар бараан гэж дүгнэхийг хүсэхгүй байна. Төрийн албанд байгаа сайн үйл ажиллагааг улам олон болгоё, хүрээг нь тэлье гэсэн зорилгын үүднээс сайн туршлага шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн байгууллагууд шалгаруулалтад идэвхтэй оролцсон. Чухам ямар байгууллагууд шалгарсныг ирэх сарын 9-нд Монголын Үндэсний олон нийтийн телевизээр цацагдах шууд нэвтрүүлгээр хүлээн авч үзэх боломжтой.    
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • (122.201.18.181)
    та нар өвөрхангайн ард түмний нүдэн дээр идэж ууж байгаа тогтохсүрэнг авилга аваад буцаасан тэр чинь эргээд л дарга болж байна ахиал идэж ууна тэгэхээр та нарын хэрэг байна уу
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • tur (122.201.18.118)
    avilgatai ingej temtsehgui undeseer ni uurchluh yum bodooch gurjees shishee avaad
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • Soongo (62.178.127.8)
    20 гаруй жил иргэдийн хамгийн чухал үнэт зүйл болох ёс суртахууныг үгүй хийснээр бүх зүйл буруудсан. Авилга гэж ярьхаар нэг их хэмжээний мөнгө өгч авах асуудал яригдаад байдаг. Бүр жижиг зүйлээс ажлаа эхлэх хэрэгтэй байх. Том "акул" гэж яриад байгаа хүмүүстэй холбогдох байгууллага нь ажилладаг л юм байгаа биз. Хамгийн гол цөм болох ард иргэдийн ёс суртахуун, ухамсрыг дээшлүүлэх ажил маш их хийх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол юу ч хийсэн хүнд заавал гар дээр нь юм тавьж байж л ажил бүтнэ гэдэг ойлголттой болсон байна. Хэдхэн тооны хүмүүсээс л монгол улс хамааралтай байгаа юм шиг тэд нарын л хийж байгаа ажлын тухай ярьдаг. Олонд мэдэгдээгүй сайн сайхан үйлсээр нийгэмдээ хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа өчнөөн сайн сайхан хүмүүс байгаа. Одоо тэднийг ил гаргаж сурталчилж, үлгэр жишээ авч байх талаар ажиллах хэрэгтэй. Нэг хэвшмэл жүжигээс үнэхээр залхаж байна шүү.
    2012 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    26 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    35 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    1 цаг 20 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    1 цаг 39 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    2 цаг 24 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    2 цаг 33 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    2 цаг 37 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    2 цаг 40 мин
  • Европын охидын мэдээлэл зүйн олимпиадаас Монголын сурагчид анхны хүрэл медалийг хүртлээ
    2 цаг 49 мин
  • "Өндөр гэгээн - Даншиг наадам"-ын хөтөлбөр
    2 цаг 51 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    3 цаг 25 мин
  • Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
    3 цаг 46 мин
  • Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
    4 цаг 4 мин
  • Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна
    4 цаг 22 мин
  • 29 орны жүдочид өрсөлдөх Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ
    4 цаг 40 мин
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
    5 цаг 5 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
    5 цаг 14 мин
  • Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
    5 цаг 25 мин
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
    19 цаг 26 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК