Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх чөлөө, тусгаар тогтнол, амьдрал тэмцэл шингэсэн БИДНИЙ ХОТЫН 385 жил

2024-10-29
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударт 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьших хүртлээ 20-иод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөжээ.

БАРИМТ 2

1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордонг байгуулсан түүхтэй. Тус ордонг одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд Гэрэлт хөшөө босгожээ. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улстөрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байж.

БАРИМТ 3

Өргөө нэртэй, анх ханаа дугуйлсан нийслэл хотын нэрийг Номын хүрээ хэмээн өөрчилж байв. Энэ үеийн онцлог нь Их Хүрээ суурьшиж хот болон хөгжиж ирсэн явдал гэж түүхчид үздэг. Их Хүрээ нь 1706-1911 он хүртэл одоогийн Улаанбаатар хотын төв Сэлбэ голын хөндийд төвлөрчээ. 19-р зууны үед Их Хүрээ нь шашны төв төдийгүй худалдаа харилцааны зангилаа, жинхэнэ хот болсон юм. Энэ үед Их Хүрээний хүн ам 15-20 мянга байсан гэж үздэг. Их Хүрээ хотод Гандан, зүүн Хүрээ, Баруун дамнуурчин, Наймаа, консулын яам, Дамбадаржаа гэсэн газрууд хамрагдаж байв. Их Хүрээ нь 19-р зууны эцэс гэхэд Монгол орны шашин, улстөр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол төв байжээ.

БАРИМТ 4

1756 онд  Их Хүрээнд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээнд суурьшиж байжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчилэн хийд 1809 онд баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. 

БАРИМТ 5

Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга болжээ.Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм. Монголын улс төр, шашны нэн чухал төв болсон Их Хүрээ 1912 онд нэрээ сольж Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэх болсон байна. Энэ нь Нийслэл Хүрээ Монгол улсын нийслэл болж, улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон үе байж.

БАРИМТ 6

1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ. Ардын журамт цэрэг 1921 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Нийслэл хүрээг чөлөөлж, Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Ийнхүү 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар Нийслэл хүрээний хөгжлийн нэгэн шинэ түүх эхэлсэн бөгөөд түүний мөчлөгийг эх орны бүтээн байгуулалтын үндсэн үе шатуудтай уялдуулан 1921-1924 он, 1924-1940 он, 1940-1960 он, 1990 оноос хойших гэж таван үе шат болгож хуваан судалж байна.

БАРИМТ 7

1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болжээ. 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ.

БАРИМТ 8

Улаанбаатар хот нь физик газарзүйн байршлын хувьд бол Хан Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнөд шувтарга үзүүр хэсэгт Богд хан уулын хойд дэнжид Туул голын ай сав голуудын өргөн хөндийд, Баянзүрх, Богд хан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хэмээх эртнээс тахилгат дөрвөн уулын дунд байрладаг. Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт нийтдээ 4.704.4 га талбай бүхий нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байна.

БАРИМТ 9

Энэ үед их хотын жолоо атгасан анхны дарга гучин хоёрхон настай Моононгийн Баяр байлаа. Хотын төр захиргааны дүрэм батлуулж, хотын түр захиргааны дарга 1, жинхэнэ бичээч 2, ажилчин 11, морьтой зарлага 2, гишүүн 3, нарийн бичгийн дарга 1, бүгд 20 орон тоотой батлуулан ажлаа эхэлжээ. 

БАРИМТ 10

1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн байна. 

БАРИМТ 11

1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагджээ.

БАРИМТ 12

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болсон байна.

БАРИМТ 13

Нийслэл хотыг цэцэрлэгжүүлэх ажил 1936 оноос эхэлсэн гэдэг. 1936 онд улсаас 25000 төгрөгийн төсөв гаргаж мод тарих хөдөлгөөн өрнүүлснээс гадна энэ ажлыг хариуцсан орон тооны албан хаагчтай болгосон байна. Тухайн онд хотын албан газрууд болон хөдөлмөрчдөөс /хуучин нэрээр/ хуримтлагдсан 300 төгрөгийг хотын төв цэцэрлэгийг байгуулах ажилд зарцуулснаас гадна Голын цагаан сүмийн өмнөх хэсэг бургасыг цэвэрлэн хашиж "Ардын цэнгэлдэх цэцэрлэг" хэмээн нэрлэж, хаяг хаджээ.

БАРИМТ 14

1940 онд Чингис хааны талбайн өмнөх цэцэрлэгт Сонгины булангаас 60 гаруй бут бургас авчирч тарьж хотын төв хэсгийг цэцэрлэгжүүлж эхэлсний дээр 1951 онд барималч Жамбаагийн бүтээсэн "Эмнэг сургагч" хөшөөг байрлуулан анхны усан оргилуурыг байгуулсан аж. 

БАРИМТ 15

Төв цэнгэлдэх хүрээлэнг 1960-1961 онд барьж байгуулан Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын үед ашиглалтад оруулсан гэдэг. 

БАРИМТ 16

1950 онд одоогийн Төр засгийн ордны арын цэцэрлэгийг хөдөлмөрчдийн /хуучин нэрээр/ субботникоор анх барьж байгуулан өргөтгөсөөр хотын АДХГЗ-ны /хуучин нэрээр/1972 оны тавдугаарр сарын 21-ний 109 дүгээр тогтоолоор "Хувьсгалчдын талбай" хэмээн нэрлэхээр тогтжээ. 

БАРИМТ 17

Барилгачдын талбайг 1970 оноос, мөн төмөр замын тосгон барьж төмөр замын дээд сургуулийн өмнөх талбайг "Магсаржавын өргөн чөлөө" гэж тус тус нэрлэжээ.

БАРИМТ 18

Богдын хүрээнээс 22, соцциализмийн үеээс 30 гаруй барилга үлджээ. Жишээ нь Дуурь, Драмын театр, Төв номын сангийн барилга баригдсанаар орчин үеийн хот байгуулалтын түүх эхэлсэн гэж үздэг байна. 

БАРИМТ 19

Улаанбаатар хотын засаг захиргааны нэр 10 удаа өөрчлөгдөж, 1992 онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар нэртэй болсон аж. 

БАРИМТ 20

Д.Сүхбаатарын хөшөөг 1946 онд барималч С.Чоймбол бүтээсэн байна.  Энэхүү хөшөөг Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний баатар Дамдины Сүхбаатарт зориулан босгосон гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөө гэдгээрээ онцлог бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. 2011 онд хөшөөг анхны эх байдлаар бүхэлд нь шинэчилж, Д.Сүхбаатарын морьтой хөшөөг хүрэлджээ. Хөшөөний урт  4.1 метр, өргөн 1.85 метр, өндөр 10.62 метр, морьтой хөшөөний өндөр 4 метр аж. 

БАРИМТ 21

Нийслэл хүрээний газрын зургийг 1913 онд Бүгд ерөнхийлөн захирах яамнаас хийлгэж, дөрвөн яаманд тарааж өгсөн байдаг. Тэрхүү газрын зургийг бүтээлгэсний учир нь тухайн үед Нийслэл хүрээнд гадаадын хөрөнгө оруулалттай болон гадаад эзэнтэй пүүс, худалдаачид олон байсных аж. Тэдгээрт 1910-аад оноос газар олгосон байсныг баталгаажуулж цэгцлэх гэж бүтээсэн гэдэг. Энд одоогийн Занабазарын музейгээс Урт цагаан, Бөмбөгөр хүртэлх гудамжийг Хүрээний их зээл буюу худалдааны гудамж гэж нэрлэж байсан. Энэ гудамжинд байгаа пүүс, худалдааны газруудын зураглалыг гаргаж тэмдэглэн үлдээжээ. Тухайлбал, Занабазарын музейн барилга 1913-1914 онд баригдсан бөгөөд Орос толгойн пүүс гэдэг нэртэй байжээ.

БАРИМТ 22

Нийслэлд байгаа 276 дурсгалт газрын 171 нь хамгаалалтын зэрэглэлтэй. Нийт 62 хувь нь хамгаалалтын зэрэглэлтэй үлдсэн 38 хувь нь хамгаалалтын зэрэглэлгүй буюу соёлын өвд бүртгэлтэй дурсгал байна.

БАРИМТ 23

Улаанбаатарыг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хэмээн тодорхойлох нь бий. Тодруулбал, Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. 

БАРИМТ 24

Өнөөдөр Улаанбаатар хотын 385 жилийн түүхэн ойн өдөр тохиож байна. 

image

Өнөөдөр Улаанбаатар хотын 385 жилийн ой тохиож байна. Тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх соёл, олон ардын итгэл найдвар, цөхрөл тэмцэл шингэсэн 385 жил.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.137)
    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
    2024 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    20 мин
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
    32 мин
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
    50 мин
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    1 цаг 22 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    1 цаг 23 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    1 цаг 32 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    2 цаг 7 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    2 цаг 15 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    2 цаг 44 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    2 цаг 56 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    4 цаг 35 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    5 цаг 2 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    5 цаг 23 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    5 цаг 58 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    6 цаг 4 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    6 цаг 28 мин
  • Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ?
    22 цаг 40 мин
  • ФОТО: "Монголын наурыз-2026" эргэн тойронд...
    22 цаг 54 мин
  • Казах үндэсний соёлын төв байгуулна
    23 цаг 16 мин
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК