Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баримт: Өнийг туулсан "монгол бичиг" мину

2025-1-02
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Монгол бичиг нь монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дотроос хамгийн гол бичиг агаад Чингис хааны үеэс 1940-өөд он хүртэл албан ёсоор хэрэглэж иржээ.

БАРИМТ 2

Монголчууд VI-VII зууны үед Төв Азийн иран угсааны согдуудаас авч хэрэглэсэн гэж үздэг. Гэхдээ монгол хэлний онцлогт тааруулж өөрчлөн, монгол бичиг болгосон хэмээн Монголын түүхийн тайлбар толь (цахим)-д дурджээ. 

БАРИМТ 3

Монгол бичгийг дээрээс доош бичдэг, зурлага бүр нь өөрийн нэршилтэй байдаг онцлогтой. XVII зууны үед худам монгол үсгийн зурлага тигд том өөрчлөлт гарчээ.

БАРИМТ 4

Түүнчлэн харь үг, тухайн цагийн монгол хэлний дуудлагыг тодорхой илэрхийлэхийн тулд хэд хэдэн удаа шинэ үсэг нэмэх буюу шинэчлэн өөрчлөхөөр оролдож байв. 

БАРИМТ 5

Бурхны шашны ном судрыг монголоор орчуулахтай холбоотойгоор түвэд, санскрит хэлний авиаг тэмдэглэх зорилгоор 1587 онд Аюуш гүүш хэдэн үсгийг шинээр нэмж зохиожээ. Түүнчлэн бичгийн хэлийг бодит дуудлагатай нь ойртуулан, монгол хэлний зарим аялгуунд таарсан бичиг зохиохын тулд тод бичиг (1648), вагиндрагийн үсэг (1905) зэрэг бичиг үсгийг худам монгол бичигт үндэслэн зохиож байв. Түүгээр ч үл барам, манж нар худам монгол бичигт дулдуйдан өөрийн бичиг үсгийг зохиосон нь манж бичиг хэмээн алдаршжээ. Мөн Солонгосын ханъгыл бичиг гэх мэт Зүүн Азийн авианы бичиг зохиогдоход тодорхой нөлөө үзүүлжээ.   

БАРИМТ 6

Монгол улсад 1940-өөд он хүртэл албан ёсны бичиг болгон хэрэглэж байгаад кирилл бичгээр сольсон түүхтэй. 1990-ээд оны эхээр монгол бичгийг сэргээн хэрэглэх хөдөлгөөн өрнөж, 1994 оноос албан ёсны бичиг болгохоор төлөвлөж байсан боловч хэрэгжиж чадаагүй юм.

БАРИМТ 7

УИХ-аас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газрын хүлээх үүргийг тодорхойлохдоо “монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулж хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж, 24.2-т “Энэ хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заасан нь Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах эрх зүйн үндэслэл болжээ.

БАРИМТ 8

Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, хөтөлбөрийг 2020-2024 онд үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. 

БАРИМТ 9

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтөний зохион хэрэглэж ирсэн маш олон бичиг үсгийн дотроос хэлбэр янз, түүх зэрэг бүхий л талаараа давтагдашгүй өвөрмөц бичиг. 

БАРИМТ 10

Хүн төрөлхтөн 5000 жилийн өмнө бичиг үсгийг зохион хэрэглэж байсан талаар эрдэмтэд өгүүлсэн байдаг. Монголчууд түүхэндээ уйгур, соёмбо, дөрвөлжин, тод вагиндра гэх мэт 10 шахам бичгийг өөрийн болгон хэрэглэж байсан агаад удаан оршин тогтнож буй нь монгол бичиг.

БАРИМТ 11

Монгол бичиг нь дэлхийн хамгийн гайхалтай, удаан жилийн түүхтэй, өвөрмөц 7 бичиг үсгийн нэг гэгддэг аж.

БАРИМТ 12

Монгол бичгийн хамгийн эртний дурсгал бол "Чингисийн чулууны бичиг". 

БАРИМТ 13

1973 онд тухайн үеийн БНМАУ бүх нийтээр бичиг үсэгтэн улс болсныг НҮБ зарлаж байсан бол өдгөө бүх нийтээр хос бичигтэн болох цаг үе ийн ирлээ. 

БАРИМТ 14

Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж байгаа эрхэм үүрэг юм. 

БАРИМТ 15

1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 11”-ийг тус тус хэрэгжүүлсэн. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I, II” хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн VI-IX ангид монгол бичиг хичээлийг судалж, иргэний болон боловсролын баримт бичгийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн үйлдэх, ном, сурах бичиг зохиох, хөрвүүлэх, түүх, соёлын бүтээлийг нийтийн хүртээл болгох зэрэг үр дүн бий болсон байна. 

БАРИМТ 16

Энэ оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулна. Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ын зорилго нь цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршиж байв. 

БАРИМТ 17

Дээрх хөтөлбөрт монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар олон зорилт дэвшүүлсэн байдаг. Тухайлбал,  "гадаадад монгол бичгийг сурталчлах, монгол уран бичлэг, монгол бичгээрх өв соёлын үзэсгэлэн зохион байгуулах, монгол иргэд, хүүхэд залууст монгол бичиг сургах үйл ажиллагааг Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол судлалын төвүүд дэмжин ажиллах" гэж тусгасан байдаг. 

БАРИМТ 18

Монгол бичгийн үүсэл гаралтай холбоо бүхий хоёр зүйлийн домог. Нэг нь “Хэдэргэний домог” хэмээдэг, XVIII зууны үед Равжамба Данзандагвын зохиосон “Зүрхэн толтын тайлбар огторгуйн маани” хэмээх хэл зүйн бичигт гардаг “... Зая Бандид (Саж Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль үсгээр туслах болох хэмээн шөнө тугдам барьж эрт манагар бэлэглэхүйд нэгэн эхнэр хүн мөрөн дээрээ хэдрэгэ модыг тавьж ирээд мөргөвөөс, тэрхүү бэлгээр Монгол улсын үсгийг хэдрэгэний дүрсээр эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хөндий ба саармаг гурваар зохиосон болой” гэсэн домог юм. Энд өгүүлсэнчлэн, Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол үсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиазүйн бүтээл буюу анхны зүрхэн толт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ.

БАРИМТ 19

Хоёр дахь нь “Юань улсын судар”-ын 124-р ботид байгаа Уйгур түшмэл Тататунгатай холбогдсон домог юм. Тэнд: “Чингис өрнөш дайлж, Найман улс эвдрэхүйд Тататунга тамгыг авч дайжаад баригдав. Чингис хаан ухавчлан асууруун: - Даяны иргэд нутаг цөм миний болсон бөгөөтөл чи бээр тамга өвөрлөн хааш эчмүй хэмээхэд тэрбээр: ”Түшмэлийн тушаал болой. Үхтэл сахиж угийн эзэнд өгсү хэмээмүй. Ямар аймшиггүй өөрийг сэтгэх аж” хэмээжүхүй. Хаан зарлиг болж, “Шударга элбэрэлт хүн ажгуу” хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас: Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг өргөмжлөх, аливаа үйлд хэрэглэж итгэмж болгомуй хэмээсэнд хаан таалж шадар болгожухуй. Түүнээс хойш засаг зарлага тэргүүтэнд тамга хэрэглэн үүсгэж мөн түүгээр захируулав. Хаан “Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмүй” гэхэд Тататунга сурснаа өчсөн нь зарлигт нийлэлцсэн тул даруй хөвгүүд, дүү нарт уйгур үсгээр улсын хэлийг тэмдэглэхийг сургагтун хэмээн захив” гэсэн байдаг санж.

БАРИМТ 20

Монголчууд XIII зууны үед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг хөтлөх тогтсон уламжлалтай байсны нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст мөр тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг аж.

БАРИМТ 21

Үе үеийн олон мэргэд монгол бичгийг өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан бол Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл төвөггүй ойлгогдох нарийн увидастай бичиг болохыг мэдэрч байсных гэгдэнэ.

image

Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг. Энэ зохицуулалт өчигдрөөс хүчин төгөлдөр боллоо. Иймд та бүхэнд монгол бичгийн талаарх зарим баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
Болжмор болжмор хөөрхөндөө
Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • MaxKier (5.62.43.216)
    How Do l Get My Money From Amazon Lost Recovery masters The Lost Recovery Masters is a team of experienced Amazon Recovery Experts currently collecting funds back to all Amazon scam victims. Anyone that has fallen prey to these fake online imposters and bogus investments Schemes contact Lost Recovery Masters and explain your situation; They will assist you in all Amazon scams retrieval funds, bitcoin wallets reclaiming, investment scam, mobile mass surveillance, and cyber – attacks. Reach out to them through their: Call/Whatsapp : +44(7-5-3-7-1-0-5-9-2-1) Email: Support@lostrecoverymasters.com Website: https://lostrecoverymasters.com/
    2025 оны 01 сарын 07 | Хариулах
  • Michael Davenport (181.214.164.245)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочид (66.181.188.38)
    Одооноос монгол хүн бол давтагдашгүй хуучин Монгол бичгээ сурах хэрэгтэй бөгөөд манай хуучин бичиг хаана ч давтагдадгүй онцгой гэж түүхэнд яригддаг бичиг. ОХУлс Монголыг өөрийн болгохын тулд Кирил үсгийг 1940 оноос эхэлж зааж эхэлсэн гэж түүхэнд бичээстэй байдаг юм. Тиймээс Монголчууд хуучин бичгээ сурч эзэмших хэрэгтэй байдаг. Энэ бол зөв асуудал юм. Бүгдээрээ хичээцгээе дээ.
    2025 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.90.139)
    Болио боль монгол бичгээр яадгийн хятадын өвөр монгол болоход маш түргэн болох үйл явц шүү. Зүгээр л кирилл үсгээрээ л төр түмний үйлээ хөтөл төвөг зүгээр
    2025 оны 01 сарын 04 | Хариулах
  • Lillian Queen (139.64.165.176)
    FINALLY I GOT MY LOST BITCOIN BACK ALL THANKS TO // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I am out here to spread this good news to the entire world on how THE HACK ANGELS RECOVERY EXPERT and his teams help me in recovering my lost Bitcoin. I never thought I could get scammed of my Bitcoin , I never knew these investments were fake. I was depressed and in anger but all thanks to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for the help and professional service offered to me in my time of need. I invested $1.3 million in a cryptocurrency platform and found out it was a scam and I had no idea how to get my money back until I contacted THE HACK ANGELS RECOVERY EXPERT To anyone out there seeking to recover any lost bitcoin from cryptocurrency forms of online scams or wallet hackers , I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT they specialize in recovery of lost funds. CONTACT DETAILS; WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com)

  • DR. ADITYA (102.89.75.79)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 03 | Хариулах

  • Зочин (103.11.193.169)
    Кирил үсгээс хуучны монгол бичиг рүү шилжих нь нээн их баярлах бахархах зүйл яавч биш. Энэ бол хэл бичгийн хөгжлийн хувьд хойшоо ухарч байна гэсэн үг. 1940 онд шилжиж орсон кирил үсэг бол монгол орны хөгжлийн гол түлхүүр нь байсан. Одоо тэгээд хос бичигтэн боллоо гээд онгирох хэрэггүй. Нэг хуудас албан бичиг нь хоёр хуулас болноо гэсэн үг. Нэг хавтас баримт бичиг нь хоёр хавтас болноо гэсэн үг. Тэгээл бүх хүмүүс нь бараг 100 хувь зөвхөн кирилийг л уншиж ажлаа явуулна. Нөгөө босоо бичиг үсэг чинь бүгдэд нь эрээн цоохор л харагдана. Ийм солиотой юм хийж цаг хугацаа, хөрөнгө зарахаа болиочээ тэнэгүүдээ!!!
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
    • Анандын Амархүү
      Мангартаад байгаарай
      2025 оны 01 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Эль-Ниньо" нэртэй огцом халуун цаг агаар энэ зун дэлхийд аюул авчирна
    15 мин
  • Ж.Батжаргал: МАН-ын бүлэг ард түмний өгсөн итгэл, сонголтыг дагаж УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байна
    15 мин
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
    24 мин
  • Энэтхэгийн Дээд шүүх Мумбай хотын Версова-Бхаяндар замыг өргөсгөхийн тулд мангро моддыг тайрахыг зөвшөөрөв
    59 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт холбогдох гэмт хэрэг, авлигын шинжтэй үйлдлийг шалгуулах хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт гаргалаа
    1 цаг 7 мин
  • "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
    1 цаг 36 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна, Ерөнхий сайд аа, уучлаарай гэж хэлсэн
    1 цаг 48 мин
  • Хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна
    3 цаг 27 мин
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
    3 цаг 54 мин
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
    4 цаг 15 мин
  • Э. Батшугар: Сошиал медианы хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
    4 цаг 50 мин
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
    4 цаг 56 мин
  • Үйл явдал: “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар зохион байгуулна
    5 цаг 21 мин
  • Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ?
    21 цаг 32 мин
  • ФОТО: "Монголын наурыз-2026" эргэн тойронд...
    21 цаг 46 мин
  • Казах үндэсний соёлын төв байгуулна
    22 цаг 9 мин
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
    22 цаг 56 мин
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
    23 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
    Уржигдар 19 цаг 44 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • БАЙР СУУРЬ: Монголчуудын бүтээн байгуулалтыг АНУ өндрөөр үнэлж байна
  • УБТЗ ХНН-ийн парк шинэчлэл, транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК