Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Наранцогт: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болох эхлэл тавигдлаа

2025-1-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц, тус гэрээнд туссан онцлог нөхцөлүүдийн талаар ажлын хэсгийн ахлагч С.Наранцогт дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан билээ.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудаар хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээ хийж, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ажлын дэд хэсгүүд 5 чиглэлд байгуулагдаж гэрээний төслийг боловсруулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээг хийж эцэслэсэн хувилбарыг боловсруулсан.

Үндсэн ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, холбогдох салбарын сайд нар дэд ажлын хэсгүүдийг ахалж ажилласан. Тухайлбал, Гэрээ, эрх зүйн ажлын дэд хэсгийг ХЗДХ-н сайд О.Алтангэрэл, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын дэд ажлын хэсгийг ЭЗХ-н сайд Л.Гантөмөр, Татвар санхүүгийн ажлын дэд хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Олборлолт үйлдвэрлэл, технологийн дэд ажлын хэсгийг АҮЭБ-н сайд Ц.Туваан, Байгаль орчин, орон нутгийн дэд ажлын хэсгийг С.Одонтуяа нар ахалж, төрийн 24 байгууллага, мэргэжлийн болон хувийн хэвшлийн 6 байгууллага, салбарын эрдэмтэн судлаач, хөндлөнгийн төлөөлөл бүхий нийт 99 гишүүнтэй  өргөн бүрэлдэхүүний оролцоотойгоор ажилласан болно.

Түүнчлэн олон улсад нэр хүнд бүхий мэргэшсэн санхүү, хууль, байгаль орчны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж тэдгээрийн мэргэжлийн байр суурь, санал дүгнэлтийг гэрээнд тусгахад анхаарч ажиллалаа. Тодруулбал, гэрээ, эрх зүйн чиглэлээр Английн White & Case олон улсын хуулийн фирмтэй 2024 оны 02 дугаар сарын 5-ны өдрөөс, Татвар, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ-ын Charles River Associates олон улсын зөвлөх компанитай 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс, Байгаль орчны чиглэлээр ХБНГУ-ын GeoEnergy Consult компанитай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн улсын аюулгүй байдлыг хариуцсан байгууллага (Тагнуулын ерөнхий газар)-тай зөвлөлдсөний үндсэн дээр гэрээ байгуулж хамтран ажилласан. Мөн дотоодын хуулийн болон санхүүгийн зөвлөхүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн тохиролцох, сүүлийн хувилбарыг боловсруулахад хамтран ажиллаа.

Ажлын дэд хэсгүүд хэлэлцээ хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр үзэглэсэн протоколд тусгагдсан татварын тогтворжуулалт, төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны суурь болон өсөн нэмэгдэх, тусгай төлбөр, бүс нутгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлуудыг баталгаажуулж, хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, ирээдүйд аливаа эрх зүйн үр дагаваргүй, хэрэгжих боломжийг бүрдүүлсэн болно.

Монгол Улсын Засгийн газраас гуравдагч улстай байгуулж буй хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс орон нутгийн төсөвт нэмэлт орлого төвлөрүүлэх, шинээр ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, улмаар олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг нийгэм, эдийн засгийн шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд сайн жишиг тогтоох үр дагавартай юм.

Мөн түүнчлэн, ажлын хэсэг цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Тухайлбал, Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газраас цацраг идэвхт ашигт малтмалыг хөрөнгө оруулагч талтай хамтран ашиглахдаа зөвхөн хувьцаа эзэмших замаар бус Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчмыг бусад үр ашигтай хувилбаруудаас сонгож хэрэглэх замаар хангуулах эрх зүйн боломжийг бүрдүүлсэн.

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор тус төслийн хүрээнд хамаарах “Дулаан-Уул”, “Зөөвч-Овоо” болон “Өмнөт” цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон төрийн эзэмшлийн давуу эрхийн 10 хувийн хувьцаанд хөрвүүлж, орлуулахаар шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийсний үр дүнд, Монгол Улсын эрх ашиг,  Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцөлүүдийг гэрээнд тусгаад байна. Үүнд:

1/ Монголын талаас олон улсын FAST (Flexible /уян хатан/, Appropriate /зөв/, Structured, Transparent /ил тод/) стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллын загварыг боловсруулж, уг загвараа ашиглан хийсэн өөрийн тооцооллоо Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцоололтой тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд үр өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх тооцооллыг баталгаажуулсан.

2/ Монгол улсын шууд хүртэх үр өгөөжийг илүү тодорхой, хязгаарлагдмал хүрээнд, хөрөнгө оруулагч талд ногдох үр өгөөжийг мөн тодорхой хүрээгээр тусгайлан тодорхойлж, хэрэв Монголын талын хүртэх шууд үр өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компаниас үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай “өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр”-г Засгийн газарт нэмж төлөх нөхцөл гэрээнд тодорхой тусгагдсан.

3/ Төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авснаар давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2,0 тэрбум ам.доллар, нийт улс орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоололтой байна.

4/ Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г шууд эзэмшиж, тэргүүн ээлжид ногдол ашиг хүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй байх нөхцөл тусгагдсан.

5/ Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. Түүнчлэн, АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляц тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгасан.

6/ Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа зөвхөн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамруулахгүй байх нөхцөл тусгагдсан. Түүнчлэн төслийн хүрээнд олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох хамгийн сүүлийн үеийн технологиор явуулах, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр 3 жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх зэрэг заалтуудыг оруулаад байна.

7/ Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн борлуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид худалдан авах заалтыг гэрээнд оруулж, олборлолт, үйлдвэрлэл нь үндэсний лабораторийн хяналтад байх нөхцөлийг тусгасан.

8/ Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй нь болон, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-аас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдэд ногдох нөхцөлүүд тусгагдаад байна.

9/ Гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар, мөн гэрээний зүйл заалтуудад хуулийг тогтворжуулахгүй байх зарчим хангагдлаа.

10/ Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх, талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байх нөхцөлүүд тусгагдсан.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм.

Улмаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтэрч, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болох зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болж, улмаар ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болох, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх эхлэл тавигдах болно.

Гэрээний төслийг боловсруулах, хэлэлцээ хийхэд идэвхтэй оролцож улс орныхоо эрх ашиг, ард түмнийхээ төлөө  мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан ажилласан Ажлын хэсгийн  ахлагч Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан, Н.Учрал нарт болон ажлын хэсгийн нийт гишүүд, зөвлөхүүд, эрдэмтэн судлаач, шинжээчдэд тусгайлан талархал илэрхийлье.  Мөн Орано майнинг компанийн захирал Завьер, тус компанийн Монгол дахь төлөөлөгч Оливьер болон гадаад, дотоодын зөвлөх компанийн хамт олонд талархал илэрхийлье.

Түүнчлэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын  дэд дарга Б.Пүрэвдорж болон Ажлын хэсэгт орж ажилласан УИХ-н эрхэм гишүүддээ талархал илэрхийлж байна.

Эцэст нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох эрхэм үйлсэд Монгол Улс бодитой хувь нэмэр оруулах түүхэн эхлэл тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна" гэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.57.95.123)
    Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Энэ жишигээр Монгол улс Францын уул уурхайн компанитай биш, харин Францын Засгийн газартай гэрээ байгуулсан бол зүйд нийцэх байлаа. Монгол улс, Засгийн газар нь, монголчууд бүгдээрээ жижигэрчээ.
    2025 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (103.57.95.123)
    Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Харин одоо Монгол улсын болон Монгол улсын Засгийн газрын газрын нэр хүнд гадаадын дурын нэг компаний хэмжээнд хүртэл навс унаж, Монгол улсын Засгийн газар нь гадаадын дурын нэг компанитай гэрээ байгуулдаг болжээ. Энэ бол олон улсын эрх зүйн хувьд нэг ёсондоо гэмт хэрэг юм л даа.
    2025 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮОХ, Японы ҮОХ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    4 цаг 47 мин
  • П.Мөрөн ралли-рейдийн дэлхийн аварга боллоо
    5 цаг 12 мин
  • “Нутгийн буян” группийн 30 жилийн ойн барилдаанд улсын арслан Б. Бат-Өлзий түрүүлжээ
    5 цаг 18 мин
  • Залуус нэгдэж, “Реформ” клуб байгуулжээ
    5 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
    5 цаг 23 мин
  • Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна
    5 цаг 28 мин
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
    Өчигдөр 14 цаг 25 мин
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
    Өчигдөр 14 цаг 17 мин
  • ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
    Уржигдар 17 цаг 42 мин
  • Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • “ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна
    Уржигдар 16 цаг 24 мин
  • 2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
    Уржигдар 16 цаг 19 мин
  • Далай доор бүхэл бүтэн тив нуугдаж байсныг та өмнө нь мэддэг байсан уу?
    Уржигдар 15 цаг 56 мин
  • Монгол үндэсний хувцасны гайхамшгийг Вена хотын тайзнаа танилцууллаа
    Уржигдар 15 цаг 44 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо
    Уржигдар 15 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК