Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассад хийгээд түүний хяналт дор ажилладаг
цэргийн хүчнийхэн химийн зэвсгээ байршуулж байгаа талаар “Huffington
post” сонин мэдээллээ. Энэхүү хөнөөлт зэвсгийг
ерөнхийлөгчийн олон жил засгаас буугаагүй хэмжээлшгүй эрхийг эсэргүүцэн
босч буй ард иргэдэд ашиглах юм.
Сирийн ерөнхийлөгч Башар Ал Ассад хийгээд түүний хяналт дор ажилладаг цэргийн хүчнийхэн химийн зэвсгээ байршуулж байгаа талаар “Huffington post” сонин мэдээллээ.
Энэхүү хөнөөлт зэвсгийг ерөнхийлөгчийн олон жил засгаас буугаагүй хэмжээлшгүй эрхийг эсэргүүцэн босч буй ард иргэдэд ашиглах юм.
Мягмар гарагт олон улсын ажиглагчид Сирийн эрх баригчийг химийн зэвсэг ашиглаж эхэлсэн гэх шинж тэмдэг алга хэмээн дүгнэж байсан юм. Харин өчигдөр иргэд рүү шидэх бөмбөг дотор мэдрэлд нөлөөлдөг “Сарин” хийг байршуулж байгаа талаар мэдээлэл ирсэн байна.
Хэдий тийм ч ерөнхийлөгч Башар Ал Ассад бөмбөгүүдийг хэрэглэх тушаалыг хараахан өгөөгүй байна. Энэ долоо хоногийн эхээр хуралдсан НАТО өчигдөр Сирийг химийн зэвсэг хэрэглэвэл олон улсын зүгээс хариу арга хэмжээ барина хэмээн хатуу анхааруулсан юм.
Мэдрэлд хүчтэй нөлөөлдөг “Сарин” нэрт хийг 1988 онд Саддам Хуссейн Курдиш хотод хаяснаар мянга мянган хүн амиа алдаж байсан юм. Мөн 1995 онд Токио хотын метроны буудалд 13 хүний амийг авсан халдлагын үеэр террористууд хэрэглэж байв.
1998 онд Саддам Хуссейны хаясан Сарин хийнд хордогсод.

Д.Идэр