Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад биеийг нь хүчээр үнэлүүлэх гэж
байсан мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид
шалгахад, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Улаанбаатар зочид буудлын
урд хүмүүс маргалдаж байжээ

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад биеийг нь хүчээр үнэлүүлэх гэж байсан мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд хүмүүс маргалдаж байжээ. Цагдаагийн алба хаагчдыг очиход 44 настай эмэгтэй Б нь 17 настай охин А-г хүчээр биеийг нь үнэлүүлэхээр авч явах гэж байсан аж. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан уг үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (8)