"Gangbay" хамтлаг бие даасан "КАСЕТА" тоглолтоо энэ сарын 24-нд төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байгаа билээ.
Тус тоглолтод “ZHUREK” дуугаараа youtube платформ дээр давхардсан тоогоор 300 гаруй сая хандалт аваад байгаа Казахстан улсын артист Адам хүрэлцэн ирэхээр болсон бөгөөд тэрбээр Монгол Улсад ирлээ. Түүнийг морьтон баатруудтай тоссон байна.