зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Нямсүрэн: Иргэдийн амьдралыг шийдэх анхан шатны хамгийн том бүтэц учир нөхөн сонгуульд идэвхтэй оролцох нь чухал

2025-5-30
0
ЖИРГЭХ

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн ахлах референт Б.Нямсүрэнтэй ярилцлаа.


-Өнгөрсөн аравдугаар сард орон нутгийн Хурлын ээлжит сонгууль болсон. Энэ жилийн тухайд нөхөн сонгуулийн санал хураалт удахгүй болно. Ер нь ямар шалтгаанаар нөхөн сонгууль зохион байгуулдаг юм бэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Энэ сонгуулийг зохион байгуулахын тулд 18 аймгийн 54 суманд 68 хэсгийн хороо байгуулагдан ажиллаж байна. Эдгээр сонгуулийн байгууллагад 1176 төрийн албан хаагч ажиллаж байгаа.

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлд төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон зэрэг үндэслэлүүдээр төлөөлөгчийн орон гарсан л бол нөхөн сонгууль зохион байгуулагддаг.

-Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?

-Бэлтгэл ажил он гараад л эхэлсэн. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны гол онцлог нь хэн, хэзээ, юуг, хэрхэн хийсэн байх шаардлагатайг хуулиар нарийвчлан зохицуулж, тодорхойлсон байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь баталсан. Энэ хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил явагдаж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Аймгийн сонгуулийн хороог, 60 хоногийн өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумын сонгуулийн хороог байгуулсан. Сумдын сонгуулийн хороо нь хэсгийн хороогоо байгуулаад бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна.

-Сонгуулийн ерөнхий хорооны хувьд ямар оролцоотой байгаа вэ?

-Хуульд зааснаар орон нутгийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг. Үүнээс гадна сонгогчдод сонгуулийн боловсрол олгох сургалт, мэдээллүүдийг томилолт, цахим, мэдээллийн хэрэгсэл зэрэг бүхий л арга хэлбэрээр өгч байна.

Иргэдэд мэдээллийг сурталчилгаа, сургалт гэсэн хоёр чиглэлээр өгч байгаа. Сурталчилгааны хувьд тухайн сум, баг, хэсэгт иргэдэд өөрсдөд нь зориулсан сурталчилгааны гарын авлага, товхимол бэлдээд өгч байна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн боловсрол олгоход хамтран ажилладаг байгууллагуудтай хамтран “Баримтаар баталгаажуул” нөлөөллийн аян хэрэгжүүлж байгаа. Сонгуульд оролцож байгаа иргэд мэдээлэлтэй, мэдээллийнхээ үнэн зөвийг нягталж байх ёстой гэдэг үүднээс баримтаа хэрхэн баталгаажуулах талаар цуврал контент бэлтгэн хүргэж байна. “Сонгогчдын боловсрол төв” зэрэг хамтран ажилладаг байгууллагууд ч нөхөн сонгуулийн онцлог, сонгуульд оролцоход юуг яаж анхаарах вэ гэдэг мэдээллийг өөрсдийнхөө мэдээллийн сувгаар хүргэж байна.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн гаргадаг сонгуулийн боловсрол, онол, арга зүйн мэдээллийг “Сонгуулийн боловсрол” сэтгүүлээрээ дамжуулан мэдээлэл түгээж байна.

Сургалтын хувьд сонгуульд ажиллах төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулдаг. Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид өнгөрсөн 4 дүгээр сараас нөхөн сонгууль зохион байгуулагдах 18 аймаг, 54 суманд сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө. Сонгуулийн байгууллагын гол чиг үүрэг бол иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж ажиллах шүү дээ. Сонгогч иргэн хэн нэгэн хүнээс хараат бусаар чөлөөтэй саналаа өгөх нөхцөл бололцоог сонгуулийн хороод бүрдүүлж ажиллана. Сонгогдох эрхийн тухайд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг бүртгээд сонгуульд оролцох эрхийг нь хангаж ажилладаг. Аймаг, сумын сонгуулийн хороо, хэсгийн хорооны ажилтнуудад иргэний сонгох, сонгогдох эрхийг хэрхэн хангаж ажиллах, хангахдаа хуулийн хүрээнд яаж оролцох вэ гэдгийг нарийвчлан заасан сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан.

Аливаа сонгуулийг ардчилсан зарчимд нийцүүлэн чөлөөт, шударга зохион байгуулахад үйл ажиллагааны ил тод байдлыг хангах болон сонгогчдод сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг өргөн хүрээнд тогтмол өгч ажиллах шаардлагатай байдаг.

-Сонгогчдод энэ талаарх сургалт ордог уу?

-Дээр хэлсэн сурталчилгаанаас гадна сонгогчдод сургалт, мэдээлэл ордог. Тухайлбал, зорилтот бүлэгт чиглэсэн “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд нөхөн сонгууль зохион байгуулах 18 аймагт “Хариуцлагатай сонгогч” сургалтыг залуу сонгогчдод зориулж зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хороо аймаг бүрд 2-4 сургагч багш бэлтгэсэн. Төрийн албанд ажилладаг, сонгуулийн талаар мэргэшин сургагч багшийн гэрчилгээ авсан багш нар маань сургалтаа амжилттай зохион байгууллаа. “Сонгууль гэж юу вэ, сонгуульд яагаад оролцох ёстой вэ”, “Сонгуульд оролцож байгаа тохиолдолд ямар мэдээлэлтэй байх ёстой вэ”, “Саналаа өгөхдөө юунд анхаарах вэ” талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг сургалтаараа өгдөг. Мөн уг сургалтын хөтөлбөрт энэ жилээс эхлэн аливаа мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгах, худал мэдээллийг ялгаж, таних, ялангуяа сонгуулийн үед сонгогчдыг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг бусдад түгээхээс өмнө эх сурвалжийг нягтлан шалгах нь сонгогчийн чөлөөтэй сонголтоо хийх эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой байдаг тул шинэ модуль нэмж сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос “баримтаар баталгаажуулъя” мэдээллийн цуврал арга хэмжээг зохион байгуулж байна.

-Сонгуулийн боловсрол олгох нь маш чухал. Тухайлбал, нөхөн сонгууль заавал явуулах шаардлагатай юу. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын бүрэлдэхүүнээс нэг, хоёр хүн байхгүй байлаа гээд юу өөрчлөгдөх вэ гэдэг яриа бий. Ер нь энэ сонгуулийн онцлог юу вэ?

-Иргэдийн төлөөлөгчдийн Хурал бол өөрийнхөө нутаг дэвсгэр дээрх нийгэм, эдийн засгийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрх хэмжээ бүхий нутгийн өөрийн удирдлагын байгууллага. Энэ байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ байж тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх ашиг, төлөөлөл бүрэн хангагдах ёстой. Энэ жилийн тухайд 18 аймгийн 54 суманд 63 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар тов гарсан. Одоогийн байдлаар 63 мандатад 102 нэр дэвшигч өрсөлдөхөөр баримт бичгээ ирүүлсэн судалгаа байна. 63 суудал гэдэг бага тоо биш. Иргэдийн амьдралыг шийдэх анхан шатны хамгийн том бүтэц гэж ойлгоод сонгуульдаа идэвхтэй оролцох нь чухал. Өөрөөр хэлбэл 1 төлөөлөгчийн цаана тухайн тойргийн сонгогчид нутгийн өөрийн удирдлагын байгууллагадаа төлөөлөлтэй байх эсэх асуудал яригддаг тул нөхөн сонгууль нь чухал ач холбогдолтой юм.

Орон нутгийн сонгуулийн хувьд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод нь өөрийн нутаг дэвсгэр хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах хуулийн зохицуулалттай байдаг.

-Нөхөн сонгуульгүй жил гэж байсан уу?

-Нөхөн сонгуулийг жил бүр зохион байгуулдаг. Дөрвөн жилд нэг удаа ээлжит сонгууль л зохион байгуулдаг гэж ойлгодог хүмүүс бий. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд жил бүр л сонгууль зохион байгуулдаг. Нөхөн сонгууль нь зохион байгуулалтын хувьд зөвхөн тухайн сум, дүүрэгтээ хамаарч байдаг тул  ээлжит сонгуультай адилхан нийт сонгогчид төдийлөн анхаардаггүй тул ээлжит сонгуулиас бусад жилд өөр сонгууль болдоггүй гэж буруу ойлгох хандлага байдаг.

-Дөрвөн жилд нэг удаа сонгууль зохион байгуулдаг гэсэн ойлголттой хүмүүс байдаг гэлээ. Сонгуулийн бус жилүүдэд Сонгуулийн ерөнхий хороо юун дээр түлхүү анхаарч ажиллаж байна вэ?

-Сонгогчдын боловсролд чиглэсэн арга хэмжээ, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн дата мэдээллийг нээлттэй болгох, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор ээлжит болон ээлжит бус сонгуулийн дата мэдээллийг opendata.gov.mn цахим портал сайт болон Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ мэдээллийн сайтад бүх мэдээллээ оруулж байна. Тунгаахуй өгөгдлийн урлантай хамтран уг дата мэдээллийг дүрслэл хэлбэрээр хүргэж байгаа. Судлаач, эрдэмтэд сонгуулийн бүх мэдээллийг нээлттэйгээр авах боломжоор хангагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа нь бүх төрлийн бүртгэлийн үйл ажиллагаанд үндэслэн зохион байгуулагддаг. Жишээ нь сонгогчийн бүртгэл, нэр дэвшигчийн бүртгэл, ухуулагч шадар туслагч, ажиглагчийн гэх мэт. Энэ зохион байгуулах үйл ажиллагаанаас маш олон төрлийн дата мэдээлэл үүсч байдаг тул сонгуультай холбоотой бүх төрлийн дата мэдээллийг судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах, улмаар сонгуулийн эрх зүй, сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан үүсгэж ажиллаж байна. Зөвхөн мэдээллийн сан үүсгээд зогсохгүй энэ санг ашиглах, мэдээлэл авах эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор энэ санд байгаа дата мэдээллийг судлаачдад, сонгогчдод ойлгомжтой байдлаар дүрслэл болгон танилцуулж  байгаа юм.

Сонгууль зохион байгуулах чиглэлээр олон нийтийг мэдээллээр хангах, сонгуулийн боловсрол олгох болон энэ чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах, сонгуулийн хууль, тогтоомжийг сурталчлан таниулахад хамтран ажилладаг.

-Олон улсын сонгуулийн байгууллагатай харьцуулахад Сонгуулийн ерөнхий хороо хүний нөөц, санхүү, тоног төхөөрөмжийн хувьд хэр хүчин чадалтай ажилладаг бол.

-Улсын Их Хурлаас бүтцийг 60 орон тоотой ажиллахаар баталсан. Батлагдсан орон тоондоо хүрээгүй нөөц бололцоогоороо ажиллаж байна. Улс төрийн намын тухай хууль шинэчлэн батлагдсаны дагуу улс төрийн намын санхүүжилт, нээлттэй мэдээлэлд Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьж ажиллаж байгаа. Улс төрийн намын санхүүжилт, мэдээлэл арга зүйн чиг үүргийг хэрэгжүүлэх хоёр газар ажиллаж байна.

Сонгууль зохион байгуулалт, үйл ажиллагааны тухайд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Олон улсын сонгуулийн байгууллага манайхаас туршлага судалдаг. Зохион байгууллалт түүний ил тод байдлыг хангаж байгаа байдлаараа маш сайн байгааг олон улсын ажиглагчид ч дүгнэдэг. Тоног төхөөрөмжийн хувьд санал тоолох төхөөрөмж 2012 оноос хойш ашиглагдаж байгаа. 2500 орчим төхөөрөмжийг шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа. Улсын Их Хурал дээр энэ асуудал шийдэгдэх байх.

-Өнгөрсөн сонгуулийн зохион байгуулалтын онцлогийг та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Сонгогчид санаж байгаа байх. Сонгууль зохион байгуулахад хамгийн чухал оролцоотой байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын ирцийг нас хүйс, хэсэг, хороо гээд бүхий л үзүүлэлтээр шууд дамжуулсан. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгууль зохион байгуулах бүх үйл ажиллагааг иргэд сонгогчид болон сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэн нээлттэй, ил тод зохион байгуулахад онцгой анхаарч ажилласан. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооны  https://e-election.mn/хэмээх цахим систем маш чухал үүрэг гүйцэтгэсэн

-Сонгогчдын ирц сүүлийн жилүүдэд тогтмол буурч байна. Шалтгаан нь юу вэ?

-Орон нутгийн сонгуулийн хувьд сонгогч өөрийн байнгын оршин байгаа газраа заавал очиж саналаа өгөх хуультай. Үүнээс шалтгаалаад сонгуулийн ирц буурдаг. Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар оршин суугаа иргэдийн сонгох эрх хангагдахгүй байгаа асуудал байна. Ирцийн мэдээнээс харахад залуу сонгогчдын ирц тааруу байгаа. Тэдний хувьд сонгуулийн талаар ойлголт, мэдээлэл хангалтгүй байдаг. Тиймээс залуу сонгогчдод зориулж сонгуулийн боловсрол олгохоор “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Мөн цаашид сонгогчдод сонгуулийн боловсрол олгох үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа тул энэ жилийн хувьд бид 330 сум, нийслэлийн бүх дүүргийг хамруулсан сонгогчийн санал бодлын судалгааг авч байна. Энэ судалгаанаас гарах үр дүнд үндэслэн сонгогчийн боловсрол олгох үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулахаар төлөвлөж ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нөөцийн махны үнэ буурчээ
Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махны үнэ буурчээ
    6 мин
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
    20 мин
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
    42 мин
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    49 мин
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
    56 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
    1 цаг 31 мин
  • Хүүхдэдээ "бэлэглэх" гоё номууд
    1 цаг 36 мин
  • Н.Ганибал: Гишүүн төвтэй байхын тулд хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүддээ төв болгож ажилласан
    16 цаг 26 мин
  • Монгол Улс COP17 бага хурлыг 2026 онд зохион байгуулна
    18 цаг 36 мин
  • Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
    18 цаг 49 мин
  • Баруун аймгуудад ноолуурыг 105-125 мянган төгрөгөөр худалдан авч байна
    19 цаг 5 мин
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    19 цаг 20 мин
  • Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна
    19 цаг 45 мин
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
    19 цаг 59 мин
  • Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 10 айлд дэд бүтцийн туршилтын төслийг хийж гүйцэтгэжээ
    20 цаг 34 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
    20 цаг 47 мин
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
    21 цаг 31 мин
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
    21 цаг 36 мин
  • Тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа
    21 цаг 46 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан
    22 цаг 52 мин
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Адольф Гитлерийн төрсөн нутаг Австри улсын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • ТАНИЛЦ: Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд зодоглох 27 бөх
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • 14 мега төслийг дуустал Л.Оюун-Эрдэнийг он удаан хаан залах юм уу?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Т.Доржханд: Манай нам бол сошиал дагаж шуурдаг улс төрийн хүчин биш 
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Д.Трамп: В.Путин үнэхээр галзуурсан байна!
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • IEM Dallas 2025-ийн Esports тэмцээний үр дүн: Vitality зургаа дахь түрүүгээ авч, ZywOo өөрийн 26 дахь MVP шагналыг хүртлээ
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийн үгийг сонсохгүй байх нь мөнхийн зөрчил дагуулдаг
24 баримт
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК