Өнөөдөр "4 тенор“ хамтлаг Прага хотын Дивчи Храды нэртэй газарт энэ жил төрсөн тахийн дөрвөн унаганы нэрийг албан ёсоор танилцууллаа. Унаганд нэр өгөх аяныг монголчуудын дунд зарласан нь цаанаа гүн гүнзгий билэгдлийг агуулж байгаа болно.
Эхний билэгдэл нь энэ онд төрсөн анхны тахийн унаганд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх БНЧУ-д хийсэн төрийн айчлалынхаа үеэр Прага хотын Амьтны хүрээлэнд зочлохдоо нэр өгсөн билээ.
Дараах нь тахь сэргээн нутагшуулах шинэ төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа Дорнод Монголын Сүмийн хоолой гэх газарт 3-4 жилийн дараа нас бие гүйцсэн унагануудаа бэлчиж байгааг харах, хараад зогсохгүй хэрэгжүүлэхийн төлөө хамаг хүчээ дайчлан ажиллах бидний хүсэл зорилгыг билэгдэж байгаа юм.
Тахийн унагануудад, охин унаганд өргөн уудам, элбэг, олон үрсийн эх болохыг билэгдэж "Дэлгэрмаа", эр унаганууддаа халдашгүй утгыг билэгдэж "Дархан", ариун утгыг билэгдэж "Дагшин", хамаг, даяар утгыг билэгдэж "Даян" нэрийг тус тус өгсөн болно.
Мөн Монголын нийгэмд танигдсан, олны танил хүмүүс манай аянд оролцож нэрийн саналаа ирүүлснийг дурдахад таатай байна. Тахийн унаганд нэр өгөх аянд оролцсон Та бүхэнд, нэр өгөх ёслолын ажиллагаанд оролцож нэрсийг танилцуулсан "4 тенор“ хамтлагийнхандаа талархал илэрхийлье.
Зураг: Мирослав Бобек, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал.