Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр 30 хэмийг давж халж, Алтай, Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 20-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 26-28 хэм дулаан байна.