Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 1 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, “Зам талбайн тусгай зориулалтын техник хэрэгсэл худалдан авах” гэсэн нэр бүхий тендерийг зарласан байна. Санхүүжилтийн эх үүсвэр нь дүүргийн төсвийн хөрөнгө.
Тендер хүлээн авах сүүлийн хугацаа нь энэ сарын 30-ний өдөр байна.
Барааг нийлүүлснээс хойш баталгаат хугацааны туршид тасралтгүй, горимын дагуу ашиглахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж болон бусад зүйлсийн дэлгэрэнгүй жагсаалтыг тэдгээрийг авах боломжтой хаяг, үнийн мэдээллийн хамт ирүүлэх ёстой аж.
Давхар кабинтай ачааны автомашин 2 ширхэг, 2025 онд үйлдвэрлэгдсэн шинэ машин байх шаардлагыг тавьсан байна.
Мөн суудлын автобус 1 ширхэг, явуулын тайзтай автомашин 1 ширхэг, далангийн индүү, гурван дугуйт тус тус нэг гэж ТББ-д тусгажээ.