УИХ дахь Монгол ардын намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ажиллаж эхэлсэн. Гэвч тэрбээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж эхэлсэн тул бүлгийн даргын ажлаа өгөх нөхцөл бүрдсэн юм.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн даргын томилгоог хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бүлгийн даргаар сонгогдсон байна.