ОБЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, баригадын генерал Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2025 он гарснаас хойш 2204 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал 56 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ой хээрийн түймэр өнгөрсөн гуравдугаар сараас бүртгэгдэж эхэлсэн. Өнгөрсөн өвөл хур тундастай жил болсон. Сэлэнгийн бүс нутагт хуурайшилт их байгаа. Хур бороо бараг ороогүй. Хэт халалт ихтэй байна. Үүнтэй холбоотойгоор 90 түймэр Сэлэнгэ аймгийн бүс нутагт гараад байна.
Ойн хээрийн түймрийн илрүүлэлтийг бид маш сайн хийж байгаа. Сансарын хиймэл дагуулаар, хайгуулын аргаар илрүүлж байна.
Ой хээрийн түймэр бол хээрийн түймрээс онцлог. Урт хугацаанд үргэлжилдэг, бартаа саад ихтэй. Өнөөдрийн байдлаар унтраахаар ажиллаж буй 23 ой хээрийн түймэр байна. Үүний хамгийн удаан хугацаанд буюу 10 хоног Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун