БЗД-ийн 14-р хороонд баригдаж буй шинэ сургуулийн барилгын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр газар дээр нь очиж ажилласан. Газар чөлөөлтөөс болоод дулаан, бохирын шугамаа татаж чадахгүй, барилгын ажил гацаанд орсон байсан.
ӨНӨӨДӨР ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ, ЭНЭ ОНДОО СУРГУУЛИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР БОЛЛОО.
14-р хороо нь түр оршин суугчидтайгаа 14 мянга хүн амтай, нягтрал ихтэй хороо юм. Сургуулийн насны 6000 орчим хүүхэдтэй. Гэвч хамрах тойргийн сургуульгүйн улмаас энэ хорооны оршин суугчид 5-р хорооны 30 болон 69-р сургууль, 13-р хорооны 14-р сургууль руу хүүхдүүдээ зөөж байна. Энэ ондоо сургуулийг барилгыг хүлээн авч ашиглалтад оруулснаар 14-р хорооны хүүхдүүд харьяаллын дагуу гэртэйгээ ойр сургуульд явна.