зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-10-06
0
ЖИРГЭХ

Хонь

Хонины ордныхон бол бусдыг удирдаж, амжилтад хүрэхээр төрсөн хүмүүс. Таны мөн чанарыг бүдэгрүүлж байсан аливаа саад бэрхшээлүүд арилж, шинэ эхлэлийг өлгийдөн авна. Хувийн амьдралаа эргэн харах, өнгөрснөө дүгнэх, зарим зүйлд хаалт хийх төгс үе чинь ч байж магадгүй юм. Жижиг ч хамаагүй шалтаг гаргаж ирээд өөрийгөө баярлуулах хэрэгтэй. Санхүүгийн байдал харьцангуй сайн, бараг элбэг дэлбэг гэж хэлсэн ч болохоор байна. Та гагцхүү ажилдаа анхаарлаа төвлөрүүлж, карьераа өсгөхийг бодоорой. Өөртөө итгэлтэй байж, байр сууриа илэрхийл. Хэн нэгэн үгээр бус чимээгүй дэмжлэгээр таныг гайхашруулж магадгүй. Хайртай хүнтэйгээ хэл ам эвлэхээргүй хүндхэн яриа өрнүүлж магадгүй. Бусдын тухай яаран дүгнэлт гаргахаас зайлсхий. Таны оршихуй, байгаа байдал чинь бусдад үгнээс илүү хүчтэй нөлөөлнө.

Үхэр 

Та ихэвчлэн аливаа зүйлд тайван, тэвчээртэй ханддаг бололтой. Гэхдээ өөрчлөлт шаардлагатай үед тайван, тэвчээртэй байдлаа хааяа эвдэж байх хэрэгтэй. Шийдвэрлэх мөчид юунд ч бүү эргэлз. Таны ухаан, туршлага хаа ч алзахгүй. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол гарч, асуудлыг шийдвэрлэхийн тулд гүн гүнзгий яриа өрнүүлэх шаардлагатай болно. Та гэхдээ тодорхой зорилготойгоор, ухаалаг яриа өрнүүлж чадна. Ажил хэргийн талбарт баримт нотолгоотойгоор ярьж, өөрийгөө илэрхийлэх шаардлага гарч магадгүй. Юу ч болж байсан өөртөө хэт дарамт үүсгэх хэрэггүй. Удаан хуримтлагдсан гомдол, уур хилэн зэрэг мэдрэмжээ сул тавьж явуулах хэрэгтэй. Үүний тулд иог, бясалгал зэрэг тайван, чимээ багатай аргыг сонгох нь зөв. Дотор байгаа бүхнээ урсган гаргах нь эдгэрлийн эхлэл.

Ихэр

Та төрөлхийн өөдрөг үзэлтэй, чин сэтгэлтэй нэгэн юм. Энэ зан чанар тань гэрэлтэх долоо хоног. Хүмүүстэй хамт байж, тэднийг инээмсэглүүлж, цагийг сайхан өнгөрүүлснээр та өөрөө эрч хүчээр цэнэглэгдэх болно. Гэсэн ч энэ бүхний хажуугаар танд хувийн орон зай үгүйлэгдэж магадгүй. Дотоод сэтгэлд чинь эдгээх шаардлагатай шарх байгаа бол сэргэлт авах боломжийг өөртөө олго. Өөрөөр хэлбэл, өөртөө болон бусдад зориулах цаг хугацаа, итгэл сэтгэлийн тэнцвэрийг олох хэрэгтэй. Та үргэлж олны анхаарлын төвд байдаг бол хүрээлэн буй хүмүүстээ хааяа үнэлэлт дүгнэлт хийж бай. Ажил хэрэг бүтээлч өрнөж, оргилдоо хүрнэ. Гэнэт гарч ирэх нийгмийн үйл ажиллагаа төсвийг чинь сорьж мэднэ. Санхүүгээ ухаалгаар төлөвлөж, юм бүхэнд оролцоотой байхаас зайлсхийх хэрэгтэй.

Мэлхий 

Таны ажил, карьер амжилтаар дүүрэн байна. Бие даан ажиллах чадварт тань нөлөөлж буй зарим зүйлийг анзаарч, олж харна. Энэ бол ажлын орчин, цагийн зохион байгуулалтаа сайжруулах, арга барилаа шинэчлэх дохио гэж ойлгоорой. Үнэ цэнээ ухаарч, нэр хүнд, байр сууриа бататгах алхам хийхэд тохиромжтой. Ажлын хамт олон, ойрын хүрээллийнхэн дунд багахан зөрчил үүсч магадгүй. Гэхдээ үүнд хэт эмзэг мэдрэмтгий хандах хэрэггүй. Хүн бүхэн л өөрчлөлтөд дасан зохицох гээд хичээж яваа. Та заримдаа хүний өмнөөс ачааг нь үүрэх гээд байдаг. Үүнийгээ больж, нэмэлт дарамтаас өөрийгөө чөлөөл. Хайр дурлалын харилцаан дээр нээлттэй байхыг зөвлөе. Ганц бие хүмүүс өөртөө итгэлтэй, урам зоригтой нэгэнд татагдана. Гэхдээ хүнийг гадна төрх бус дотоод мөн чанараар нь танихыг хичээгээрэй.

Арслан 

Таны танин мэдэх хүсэл оргилж байна. Өөрийгөө бүү хязгаарла, илүү томоор сэтгэ. Аялалд гарч, шинэ адал явдал, туршлага хуримтлуулж магадгүй. Амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй ч энэ нь илүү таатай шинэ боломжийн эхлэл байх болов уу. Санхүүгийн сэтгэлгээгээ өөрчилж, чөлөөтэй сэтгэх хэрэгтэй. Ирээдүйн зорилгодоо чиглэсэн зоригтой, ухаалаг алхам хийх цаг тань иржээ. Хайртай хүнтэйгээ аялалд гарч, адал явдал хайх замаар шинэ зүйл туршаарай. Аливаа харилцаанд өөрийн чин сэтгэлийн үг, үнэн бодлыг хэлэхээс бүү ай. Үүний зэрэгцээ бусдаас суралцах сэтгэлтэй бай. Ном унших, подкаст сонсох зэргээр амьдралыг өөр өнцгөөс харах зүйлсэд цаг гаргаарай. Ядарч сульдсан мэдрэмж төрж байвал өөрийгөө нэгт тавиад амраарай. Үнэт зүйл болон итгэл үнэмшлийн талаар үзэл бодол тань өөрчлөгдөх үйл явдал болно.

Охин

Та уг нь бол бусадтай ойр дотно байх дуртай хүн юм. Гэхдээ энэ долоо хоногт ганцаараа байж, өөртөө цаг гаргамаар санагдана. Энэ нь ч зөв. Сэтгэл зүйн элдэв асуудлаа эмхэлж цэгцлэх цаг тань болсон байна. Амьдралынхаа үүрэг, хариуцлагуудыг эргэн нэг хар. Юуг үргэлжлүүлэх, юуг орхихоо шийд. Бүх зүйлийг болгож бүтээх гэж, дотроо хадгалах гэж хичээх хэрэггүй. Шаардлагатай бол үгүй гэж хэл. Тэмдэглэл бичих, дотны найздаа сэтгэлээ уудлах зэргээр өөрийгөө нээж болно. Санхүүгийн асуудлууд нүүрэнд тулж ирнэ. Ил тод байдал асуудлын шийдэл болно. Ганц бие хүмүүс хөнгөн зугаа цэнгэл биш, амьдралд өөрчлөлт авчрах нухацтай харилцааг хүснэ. Үүнийгээ ч олж магадгүй юм. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хөдлөлөө үнэнчээр илэрхийлэх тусам холбоо бат бөх болно. Танд аюулгүй мэдрэмж төрүүлдэг хүнтэй сэтгэл доторхоо хуваалцаж болно.

Жинлүүр

Харилцаа, хамтын ажиллагаанд төвлөрөх долоо хоног. Ажлын байран дээрх түншлэлээ эргэн нэг харж, шударга бус зүйлийг өөрчлөх шаардлага тулгарна. Жижиг үйлдлүүд тань том амжилтыг тодорхойлно. Дуусгаагүй удсан ажлуудаа нэг тийш болго. Мөн санхүүгийн байдалд өөрчлөлт гарч магадгүй. Өгөх, авахын тэнцвэрийг хадгалахыг хичээ. Орлого чинь тогтвортой байгаа ч гэлээ зарлагаа танаж, хэмнэлттэй амьдар. Хайр дурлалын харилцаанд нэгийг хааж, нөгөөг шинээр эхэлнэ. Будлиантай харилцаагаа дуусгаж санаа амрах нь. Нүүр тулахад хэцүү ч гэлээ үнэнээс зугтахгүй байх нь амар амгаланд хүрэх түлхүүр. Сайн унтаж амарч, амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахад анхаар. Дадал зуршил болсон, ухамсаргүй хийдэг зарим үйлдлээсээ татгалзахыг зөвлөе. Өнгөрсөнд тохиодлсон сөрөг зүйлстэйгээ зууралдаад байлгүй одоодоо амьдрах хэрэгтэй.

Хилэнц 

Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах долоо хоног. Дадал зуршлуудаа эргэн хар. Шаардлагатай өөрчлөлтийг зоригтой хийж, дотоод хүч чадалдаа анхаарлаа төвлөрүүл. Таны гүн төвлөрч ажиллах үе тань эргэлзээгүй ирсэн байна. Тиймээс үг хэлээрээ биш үр дүнгээрээ өөрийгөө харуулаарай. Хүсэл, шаардлагуудаа тодорхой болгож, өөрийн босгосон стандартын дагуу шинэ ирээдүйгээ зоригтойгоор бүтээ. Санхүүгийн урт хугацааны төлөвлөгөөгөө гарга. Цалингаас цалингийн хооронд амьдарсаар байх гээгүй бол төлөвлөгөөтэй байгаарай. Хайр дурлалын харилцааны тухайд гадна төрхөд хууртагдахгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ хэн нэгэн таны дотоод эрч хүчийг сордог, сульдаадаг бол хүчээр ч болов тэр хүнээс зайгаа барь. Өдөр тутмын жижиг үйлдлүүд тань таны амжилтын эх үүсвэр болно. Өөрийн бие, гадаад төрхөө шүүмжилдэг бол үүнийгээ больж, байгаа бүхэндээ талархах хэрэгтэй.

Нум 

Бүтээлч байдалд анхаарлаа төвлөрүүлэх долоо хоног. Сэтгэлийг тань юу тайтгаруулдаг, юуг хүсэхгүй байна гэдгээ эргэцүүлж ойлгох хэрэгтэй. Санаагаа чөлөөтэй танилцуул. Таны чадвар, санал санаачлага дутуу үнэлэгдэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Санхүүгийн хувьд зугаа цэнгэлд хэт их мөнгө үрэхгүйг хичээ. Оронд нь урт хугацаандаа үр ашгаа өгөх зүйлд хөрөнгө оруул. Ганц бие хүмүүс сонирхолтой, хөгжилтэй нэгэнд татагдана. Сонирхлоо дагаж болох ч гэлээ тэнцвэр алдаж болохгүй. Хуучин хайр дурлал тань эргэн сэргэж магадгүй. Хөдөлгөөн, инээд, нарны гэрэл, бүтээлч үйл ажиллагаа зэрэг энгийн зүйлс таны эмч болж, сэтгэл санааг тань сэргээнэ. Зорилго, карьераа дахин төлөвлөхдөө хэт амбицтай байхаас зайлсхий. Өмнө нь гаргаж байсан алдаагаа давтахгүй бол шинэ эхлэл ойрхон байна.

Матар 

Гэр бүлийн амьдралдаа анхаарлаа төвлөрүүлэх долоо хоног. Мөнгө санхүүгийн урсгал ч бас гэр бүлтэй холбоотой зүйлс рүү чиглэх бололтой. Энэ бүхнийг дэг журамтайгаар, зохион байгуулалттайгаар шийдвэрлээрэй. Ажил мэргэжлийн талбарт шинэ сорилтууд гарч ирэх ч гэлээ та зоригтой алхам хийхэд бэлэн байна. Ганц бие хүмүүс гэр бүлийн гишүүд, эсвэл ямар нэг сүлжээгээр дамжуулан шинэ хүнтэй танилцаж магадгүй. Хайртай хүнтэйгээ төвөгтэй сэдвээр ярилцах шаардлага гарч магадгүй. Эрүүл мэндийн байдал сайн. Гэхдээ сэтгэл санааны эрүүл мэнд тань бага зэрэг орхигдох гээд байж магадгүй. Тайвшрахад тань туслах зүйлсэд цаг гаргаарай. Халуун ваннд хэвтэх, тайван унтаж амрах, өглөө адгаж сэрэхгүй байх зэрэг нь тайвшралын нэг хэлбэр. Урт хугацааны зорилготой тань нийцэх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.

Хумх 

Өөрийгөө сайтар илэрхийлэх ёстой долоо хоног. Удаан үргэлжилсэн үл ойлголцол, маргаанаа нэг тийш нь шийдэж, шинэ харилцааг эхлүүлэх боломж одоо л тохиож байна. Таны дуу хоолой юм бүхэнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ажил мэргэжлийн талбарт бүтээлч байж, шинэ санаагаа танилцуулбал амжилт олно. Санхүүгийн зарлага ихтэй байх бололтой. Төлөвлөгөөтэй ажиллаж, шийдвэр гаргахдаа дахин нягтал. Ганц бие хүмүүс сургууль, нутгийн уулзалт гэх мэт арга хэмжээнээс хүнтэй танилцаж магадгүй. Харилцаанд хэт нухацтай хандах хэрэггүй. Гэхдээ үнэн бай. Оюун санааны хэт идэвхтэй байдлаа ашиглаад анхаарал төвлөрөл шаарддаг ажлуудаа амжуулаарай. Хэрүүл маргаанаас хол байх хэрэгтэй. Энэ нь олны дунд таны үнэлэмжийг өндөрт өргөх болно. Танд ирээдүйд дэмжлэг үзүүлж чадах хүмүүстэй харилцаа холбоо тогтооно.

Загас 

Санхүүгийн асуудалдаа голчлон анхаарал төвлөрүүлэх долоо хоног. Янз бүрийн буруу зуршлаасаа салж байж санхүүгийн хэмнэлт хийнэ. Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүйг хичээ. Мөн өөрийн үнэ цэнийг ойлгох цаг тань ирсэн байна. Юм бүхэн дээр өөрийгөө дутуу үнэлдэгээ болих хэрэгтэй. Таны цаг зав, авьяас чадвар, бүтээлч санаа юм бүхэн тань үнэ цэнтэй. Ганц бие хүмүүс дэл сул харилцаа хайж явах хэрэггүй. Урт хугацаандаа тогтвортой байх сонголт хийхийг зөвлөе. Хосууд харилцаандаа зарим нэг зааг тогтоох хэрэгтэй. Хэчнээн хайртай хүн чинь байлаа гээд улаан шугам давж болохгүй зүйлс гэж бий. Өөрийн хил хязгаараа гээлгүйгээр бусдад хайр мэдрүүлэх боломж бий. Мөн хайртай хүнтэйгээ хамтдаа өсч дэвжих сонголтыг хий. Эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн зэргээр эрүүл мэндээ дэмж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
    45 мин
  • ОЮУТНЫ “МЕНТОРШИП” ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН “БАЙГАЛЬ 360” ШИЛДЭГ ТӨСӨЛД НОГООН ХӨГЖЛИЙН ХОРОО ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    1 цаг 1 мин
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    5 цаг 12 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    5 цаг 31 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    5 цаг 49 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    5 цаг 53 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    7 цаг 4 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    7 цаг 30 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    7 цаг 46 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    8 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    8 цаг 38 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    8 цаг 43 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    9 цаг 25 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    9 цаг 28 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    9 цаг 33 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    9 цаг 37 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    Өчигдөр 18 цаг 02 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Худалдаа хөгжлийн банк “MAMA AWARDS”-д зориулан 50% cashback зарлалаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК