Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Бат-Оргил: Миний сонгосон зам учраас жолоогоо барихад л аз жаргалыг мэдэрдэг

2025-10-06
0
ЖИРГЭХ

Эрээнтэй бараантай эргэх хорвоогийн нэгэн өнгө төрх болж, цэл залуу насаа жолооч хэмээх эрхэм алдраар гоёсон  Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул О.Бат-Оргилтой ярилцлаа. Тэрбээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, хүний амьдралд хэрэгцээтэй бүхий л зүйлсийг сумын иргэддээ нийлүүлж, хот хооронд зорчдог нэгэн юм. 


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг О.Бат-Оргил гэдэг. 25 настай. Ам бүл гурвуулаа эхнэр охин хоёртойгоо амьдардаг. Эхнэр маань бага ангийн багш мэргэжилтэй. Харин би жолооч, хот хооронд  явж ачаа, бараа ачдаг юм аа.

-Та хамгийн анх хэзээ жолоо барьж сурсан бэ? Хот хооронд зорчоод хэдий хэр хугацааг өнгөрүүлж байна. 

-Надад хамгийн анх өвөө маань машин барихыг зааж байсан. УАЗ 69 машин барьж байлаа. Албан ёсоор 2019 онд жолоочийн үнэмлэхээ аваад 20 оноос хот хооронд явж эхэлсэн. Анх суудлын машинаар хүн авч явдаг байсан. Жил гарны өмнөөс л микрогоор ачаа бараа тээвэрлэж эхэлсэн дээ.

-Улаанбаатар хотоос Биндэр сум хэдэн км билээ?

-Манай сум Улаанбаатар хотоос 400 км байдаг. 280 км нь засмал зам үлдсэн нь шороон зам. Өнгөрсөн намар 60 км засмал зам ашиглалтад орж амар болоод байгаа  юм. Өмнө нь бол тал зам нь засмал, тал зам нь шороо байлаа.

-Та ажлаа байнгын амралтгүй хийдэг үү?

Тэр мэдээж. Төрийн албан хаагч, оффисын ажилтан шиг цагийн хуваарь гэж байх биш. Хүссэн үедээ байнгын л нааш цааш явна шүү дээ. 

-Хол замд явахад хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?

-Жолооч хүний хамгийн том дайсан бол нойр. Би хэлж байсан даа анх суудлын машинаар хүн авч явдаг байсан гээд. Янз бүрийн ааш авиртай хүмүүс байна. Тэгэхдээ арга эвийг нь олоод л явдаг байсан. Хамгийн хэцүү зүйл бол нойргүйдэл.

Би өөрийнхөө хувийн эрх ашгийг бодоод, хэдэн төгрөг илүү олохоо бодоод, өдөр шөнөгүй нойргүй явж  болох ч нойрмоглож яваад янз бүрийн муу зүйл тохиолдвол яана, эрдэнэт хүмүүсийн алтан амийг алган дээрээ авч яваа маш том хариуцлага надад бий шүү дээ. Ийм л том хариуцлага үүрч явдаг юм даа.

Харин истанатайгаа дэлгүүрийн бараа ачдаг болсноос хойш Улаанбаатар хотоос байнга орой гарна. Үүнийгээ дагаад эрсдэлүүд ч нэмэгддэг. Шөнө явахад мэдээж маш хүндрэлтэй. Өөдөөс зөрж байгаа жолооч бүр гэрлээ шилжүүлээд явна гэж байхгүй.  Замд аваар осол ч их гарсан байдаг. Бас байгалийн давагдашгүй хүчин зүйлс ч нөлөөлнө.

-Аа харин эсэргээрээ энэ ажлыг хийхэд таныг хамгийн ихээр аз жаргалтай болгодог зүйл юу вэ?

-Энэ л миний сонгосон зам, амьдралын зураглал учраас энэ ажлаа хийж байхад л аз жаргалтай. 

-Та хаанаас бараагаа ачдаг вэ? Бас бараа ачих үйл явц процессоо хуваалцаач?

-Нарантуул захаас бараагаа ачдаг. Өглөө зах руугаа орж машинаа байрлуулаад машин дотроо нойроо авч байтал, өдөр эхнээсээ дэлгүүрийн бараанууд маань ирдэг дээ. Сумын дэлгүүрийнхэн ачуулах бараагаа нарантуул захын гэрээт лангууны хүмүүс рүүгээ яриад миний машин руу хүргүүлнэ. Тэгээд л би чинь ачаануудаа дэлгээд суунадаа. Өдөржин юм болно оо. Ачсаар байтал орой болдог.

-Энэ хугацаанд гаргаж байсан хамгийн том бүтэлгүйтэл, ер мартагддаггүй дурсамж гэвэл?

-Болж бүтэхгүй саад тотгор зөндөө л гардаг. Ерөөсөө мартагддаггүй хөгжилтэй гэвэл нойрондоо дийлдээд сумын төв ороход 50,60 км үлдсэн байсан юм. Сүлжээгүй газар ч таарч. Шууд л унтаад өгсөн. Нэг сэрсэн нар тээр дээр гарчхаж. Би ч сэрсэн даруйдаа шууд хөдөллөө. Сум руу дөхөөд ирсэн зөндөө дуудлага ирсэн мэдэгдэл ар араасаа ёон ёон гээд л ирж байна аа. Эхний дэлгүүрийн бараагаа буулгаад дараагийн дэлгүүр дээрээ очсон дэлгүүрийн эзэн эгч бөөн уур. Чи чинь яасан сонин юм бэ? Утас шөрмөсөө авахад яадаг байна. Өнөөдөр хүүхдийн үсний найртай ширээ засах юм нь чамаар ирсэн гээд л нүүр нүдгүй загинуулж билээ. Энэ л санаанаас гардаггүй юм даа.

-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би чөлөөт цагаараа сагс тоглох дуртай, миний хамгийн хайртай спорт. Байнга жолооны ард сууж явдаг хүнд чинь хаа нэг заал аваад найзуудтайгаа хөлсөө гаргах гоё шүү.

Бас аялах дуртай. Зун болгон Монголынхоо үзэсгэлэнт газруудын сайхныг эхнэр охинтойгоо тольдоно гэсэн бяцхан зорилго бий.

-  Та цаашид ч энэ ажлаа хийх үү?

-Мэдээж хийнээ. Тэгээд яваандаа хураасан хэдээрээ хувийн бизнесээ эхлүүлнэ. Хажуугаар нь хот хоорондоо явсаар байх болно.

-Манай сайтаар дамжуулан хайртай дотны хүмүүстээ хэлмээр байгаа зүйлээ хэлээрэй гэвэл.

-Хамгийн түрүүнд ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Ийм сайхан залуу болгож өсгөж хүмүүжүүлсэн. Энэ бүх замналын эхлэлийг тавьж өгсөн өвөөдөө талархлаа илэрхийлэх нь зүйтэй. Сайн яваа эр хүн бүрийн ард сайн хань ижил байдаг гэдэг. Миний бяцхан хувилбарыг гаргаж өгсөн, ханьдаа зөндөө их хайртай шүү. Ам зөрж, хаа нэг муудахыг алийг нь тэр гэхэв уурлуулж гомдоодогт минь уучлаарай.  Аавын хөөрхөн гүнжээ, амьдралд минь утга учир болж ирсэн хамгийн том бэлэг минь. Аав нь хязгааргүй их хайртай шүү.

Мэргэжил нэгт ахан дүүс минь холын замд хүний мөс чанараа гаргаж, үнэн сэтгэлээр ханддаг та нартаа баярлалаа гэж хэлэхгүй бол алдас болох биз ээ. Өрөөсөн дугуй минь болж дутууг минь нөхдөг дөө та нар минь.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Б.Туяамарал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Уржигдар 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Уржигдар 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Уржигдар 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    2026-09-11
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    2026-09-11
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    2026-09-11
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    2026-09-11
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    2026-09-11
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    2026-09-11
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    2026-09-11
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    2026-09-11
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    2026-09-11
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    2026-09-11
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    2026-09-11
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    2026-09-11
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    2026-09-11
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    2026-09-11
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    2026-09-11
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    2026-09-11
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК