АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама өнөөдөр "Сэнди Хүк" сургуулийн бага насны 20 хүүхдийн амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан Ньютаун хотод очиж, хохирогчдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлэхээр болжээ. Амиа алдсан хүүхдүүд бүгд нэгдүгээр ангийн 6-7 насныхан байсан бөгөөд 12 нь эмэгтэй, 8 нь эрэгтэй сурагч байжээ. Халдлагад өртсөн ангийн багш 27 настай Вики Соло сурагчдаа алуурчнаас хамгаалах гэж тэмцсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Гашуудал зарласан Ньютаун хотын иргэдэд болон хохирогчийн гэр бүлийнхэнд олон орны удирдагчид эмгэнэл илэрхийлж байгаагаа тус улсын ерөнхийлөгч Б.Обамад уламжилжээ. Тухайлбал Израйлийн ерөнхий сайд Бенжамин Натаняаху, Германы канцлер Ангела Меркель болон Англи, Франц, Иран улсын тэргүүнүүд эмгэнэл илэрхийлсэн байна.






Сэтгэгдэл (3)