“Богдхан уулын хишиг” хүчит бөхийн барилдаан эхэллээ. Уг барилдааныг
зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн ЗДТГ,
Монголын үндэсний бөхийн холбоо, АПУ хувьцаат компани зохион байгуулдаг байна.
“Богдхан уулын хишиг” хүчит бөхийн барилдаан эхэллээ. Уг барилдааныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн ЗДТГ, Монголын үндэсний бөхийн холбоо, АПУ хувьцаат компани зохион байгуулдаг байна.
2007 онд у.з М.Өсөхбаяр начин цолтойдоо түрүүлж, у.н Ш.Жаргалсайхан а.а цолтой үзүүрлэсэн.
2008 онд даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, у.а Д.Азжаргал үзүүрлэсэн
2009 онд у.з М.Өсөхбаяр дахин түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэсэн
2010 онд у.н Э.Энхбат түрүүлж, у.г М.Баяржавхлан улсын заан цолтой үзүүрлэсэн
2011 онд а.н Л.Цээсүрэн түрүүлж, у.н Ц.Одбаяр үзүүрлэсэн.
Харин энэ жилийн барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан Д.Баасандорж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацавшир, Увс аймгийн Сагил сумын харьяат улсын харцага А.Бямбажав тэргүүтэй 256 бөх зодоглохоор хүрэлцэн ирээд байна.
Сэтгэгдэл (1)