Дуучин Лэди Гагагийн дүү Натали Германоттагийн ViralFashion.com сайтад авахуулсан зураг олны анхаарлыг татаад байна. Тэрбээр 20 настай бөгөөд загварын чиглэлээр суралцдаг. Гэхдээ Натали "New York Daily News" сониноос муу үнэлгээ авсан загвар зохион бүтээгч Joanne Trattoria-тай хамтарч ажилладаг аж. Натали Германотта тэр болгон олны өмнө гардаггүй бөгөөд эгч Лэди Гага /жинхэнэ нэр нь Стифани Германотта/-гийн "Телефон" дууны клипэнд тоглосон байна. Мөн өнгөрсөн 6-р сард болсон "CFDA"-гийн загварын арга хэмжээнд эгчтэйгээ ирж байжээ. Танилц, Лэди Гагагийн "бяцхан" дүү.




Сэтгэгдэл (2)