Нелсон Мандела хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард олон төрлийн
шинжилгээ өгөх зорилгоор эмнэлэгт хэвтлээ гэж мэдээлж байсан юм. Харин
дараахан нь хэвлийн хөндийн өвчнийг дарахын тулд хагалгаанд орлоо гэсэн
тайлбар явч байлаа. Нелсон Мандела хамгийн сүүлд Өмнөд Африкийн улс 2012 Хөл бөмбөгийн ДАШТ-д олны өмнө үзэгдсэн юм.
Тэрбээр Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг арьс өнгөөр ялгавардан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрхи шоронд өнгөрүүлсэн юм. 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.

Сэтгэгдэл (2)