
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд;
· Хадгаламжийн даатгалын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Б” танхимд;
· Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “В” танхимд;
· Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд;
· Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
· Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
· Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
· “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
· Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.
Сэтгэгдэл (1)