
Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак насаараа хоригдох ял авч, Кайр хотын шоронд ял эдэлж байгаа билээ. Харин түүнийг өчигдөр шоронгийн угаалгын өрөөнд халтирч унан хүнд гэмсэн тухай Египетийн төрийн мэдлийн "MENA" агентлаг мэдээллээ. Тэрбээр хальтирч унахдаа толгойгоо цохиж мөн цээжээ гэмтээсэн байна. Шоронд орохоосоо өмнө ч түүний эрүүл мэнд муу байсан бөгөөд Египетийн шүүхээс ял авсныхаа дараа хэдэн долоо хоног ухаангүй байсан юм. Х.Мубаракын биеийн байдал дээрдмэгц түүнийг шоронд хорьсон. "Ингэж гэмтсэн нь түүний эрүүл мэндийг нь бүр дордуулж орхилоо" гэж хуульч нь мэдэгдсэн байна.
Хосни Мубарак нь 30 жил Египет улсыг удирдсан бөгөөд 2011 оны хоёрдугаар сард орон даяар бослого гарч, түүнийг ерөнхийлөгчийн суудлаас огцруулсан. Харин энэ хооронд олон зуун хүний аминд хүрсэн гэж түүнд насаар нь хорих ял оноосон юм.
Сэтгэгдэл (2)