
Хэлэлцүүлгээр “Хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” болон “Орон нутгийн төсөвт тавих иргэдийн хяналт” сэдвүүдээр салбар хэлэлцүүлэг зохион байгуулж хөдөө орон нутагт тулгамдсан асуудлыг хэрхэн иргэдийн хяналттайгаар шийдвэрлэх талаар зөвлөмж гаргах юм байна. Мөн 2012 оны орон нутгийн сонгуулийн алдаа оноог хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар ярилцах юм. Энэ удаагийн уулзалт арга хэмжээний онцлог нь МАХН-аас ИТХ-ын төлөөлөгч нартай “Ёс зүй, хариуцлагын гэрээ” байгуулах юм байна.
Өнөөдөр 09.00 цагт МАХН-ын төв байранд эхлэх орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан хоёр өдрийн сургалтын нээлтэд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд оролцох бөгөөд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва нээж үг хэлнэ гэж МАХН-ын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (6)