Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шалгалт явуулсны дунд таксиг нэгдүгэор эгнэгээр зорчуулахаар болж нэгдүгээр эгнээнд зорчих таксинд стандарт тогтоох болсон билээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шалгалт явуулсны дунд таксиг нэгдүгээр эгнэгээр зорчуулахаар стандарт тогтоохоор болсон билээ. Такси нь үйлчлүүлэгчээ буулгах, суулгахдаа нэгдүгээр эгнээнд зогсохгүй, зөвхөн туслах зам дээр зогсолт хийх аж, Мөн гадна талдаа тусгай хаягтай, жолоочийн хүрд нь зүүн талдаа байх ёстой бөгөөд үйлчлүүлэгчид өгөх тасалбар зэргийг зайлшгүй бүрдүүлэх ёстой гэсэн заалт гаргасан. Тэгвэл одоогийн байдлаар энэ нөхцөлийг хангасан 400 гаруй такси бий гэсэн судалгааг Нийтийн тээвэрийн газраас гаргажээ. Тиймээс нийслэлийн удирдлагууд дээрх асуудлыг дахин нарийнчлан үзэх шаардлагатай бөгөөд таксинд тавигдах стандартын биелэлтийг нягтлах хугацаа хэрэгтэй гэж үзсэн учраас түр хугацаанд нэгдүгээр эгнээгээр зорчуулахыг ийн хориглов.
Сэтгэгдэл (1)