
Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 10 цагийн хэмжилтээр Баянхошуу орчимд 430 буюу маш их бохирдолтой, Толгойт, Хайлааст орчимд 139 буюу бага бохирдолтой байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.






















































