
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ хүрээнд өнгөрсөн 2025 оны зургаадугаар сараас нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, шалгаруулалтад оролцсон 15 ААН-ээс ес нь шалгарч, нөөцийн мах бэлтгэсэн байна.
Улмаар өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн хэмжээнд 410 цэгээр нөөцийн мах худалдаална. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийж байгаа юм.



















































