
Онцгой байдлын Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил буюу 2012 оны байдлаар улсын хэмжээнд гал түймрийн аюулт үзэгдлийн талаар өгсөн мэдээлэлд, энэ жил нийт 3501 түймэр гарчээ. Эдгээр гал түймрийн аюулаас нийтдээ 303 хүний амь насыг аварч чадсан байна. Дээрх түймрийн 69,2 хувь буюу 2423 гал түймэр Нийслэл Улаанбаатар хотод гарчээ. Нийслэлд гарсан түймэрт нийтдээ 5,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Түймрийн улмаас 75 хүн амь насаа алдаж, 40 хүн хүнд гэмтсэн байна. Үлдсэн 30,8 хувь нь орон нутагт гарсан гэнэ.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлж буйгаар одоогоор 21 аймгийн 32 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм байна. Дээрх сумдууд 130 см хүртэлх цасан бүрхүүл тогтсон байгаа аж. Цаашид хүйтний эрч улам чангарч цас ихээр орсон тохиолдолд аймаг сумдуудад өвөлжилт илүү хүндрэх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутгийн иргэдийг мал сүргээ ойр бэлчээх, хүүхэд хөгшидийг мал сүргээ хариулуулахгүй байх, нийслэл улаанбаатар хотын иргэдийг мөн дулаан хувцасаа өмсөж, осгож хөлдөхөөс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Онцгой
байдлын Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жил буюу 2012 оны
байдлаар улсын хэмжээнд гал түймрийн аюулт үзэгдлийн талаар өгсөн
мэдээлэлд, энэ жил нийт 3501 түймэр гарчээ. Эдгээр гал түймрийн аюулаас
нийтдээ 303 хүний амь насыг аварч чадсан байна. Дээрх түймрийн 69,2 хувь
буюу 2423 гал түймэр Нийслэл Улаанбаатар хотод гарчээ. Нийслэлд гарсан
түймэрт нийтдээ 5,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Түймрийн улмаас 75 хүн
амь насаа алдаж, 40 хүн хүнд гэмтсэн байна. Үлдсэн 30,8 хувь нь орон
нутагт гарсан гэнэ.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлж буйгаар
одоогоор 21 аймгийн 32 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа юм
байна. Дээрх сумдууд 130 см хүртэлх цасан бүрхүүл тогтсон байгаа аж.
Цаашид хүйтний эрч улам чангарч цас ихээр орсон тохиолдолд аймаг
сумдуудад өвөлжилт илүү хүндрэх төлөвтэй байгаа тул хөдөө орон нутгийн
иргэдийг мал сүргээ ойр бэлчээх, хүүхэд хөгшидийг мал сүргээ
хариулуулахгүй байх, нийслэл улаанбаатар хотын иргэдийг мөн дулаан
хувцасаа өмсөж, осгож хөлдөхөөс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.