
Цаашид цас нэмж орвол 15 аймгийн 70 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон байна.
Энэ сарын 20-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шууран, хүйтний эрч чангарах тул ОБЕГ-аас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Салхи, шуурганы үеэр бага насны хүүхэд, өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс хамгаалах, малын бэлчээрлэлтэд онцгой анхаарах,
-Томоохон гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийх, мал туух, зорчихыг хориглох, золгүй тохиолдлоор амь эрсдэхээс урьдчилан сэргийлэх
-Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн жолооч нар батлагдсан зам чиглэлийн дагуу зорчих, зорчигчдын аюулгүй байдал, шатахууны нөөц, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Төвийн эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг анхааруулж байна.