

Өнгөрсөн ням гарагт 23 настай оюутан охиныг автобусд явж байхад зургаан эрэгтэй хүчиндсэн аймшигт хэргээс олон мянган хүн жагсаж, төр засгаа эмэгтэйчүүдэд анхаарахыг шаардаж байна. Охиныг зөвхөн хүчиндээд зогссонгүй ихээр тамласан тул одоо эмнэлэгт биеийн байдал нь маш тааруу байгаа аж.
Зургаан залуу энэ харгис хэргийг үйлдсэн ч 25-33 насны дөрвөн залууг сэжиглэн баривчилжээ. Хам хэрэгтнүүдийн нэг нь автобусны жолооч аж. Харин үлдсэн нь жимсний худалдаачин, дасгалжуулагч гэх мэт чөлөөт ажил эрхэлдэг нөхөд юм байна.
Цагдаагийн мэдээлж буйгаар хохирогч эмэгтэй эрүүл мэндийн сургуульд сурдаг байсан бөгөөд автобусанд гэртээ харихаар суусан байна. “Шугамын бус автобусд эрэгтэй найзтайгаа хамт суусан нь түүний амийг аварлаа” хэмээн цагдаа нар ярьжээ. Гэмтнүүд охиныг хүчиндэж зодсон бөгөөд эрэгтэй найзыг нь төмөр саваа болон бусад багаж зэвсгээр зодсон тул хохирогсод маш хүнд шарх авсан байна.
Жагсагчид “Энэтхэгийн цагдаа нар хүчингийн хэргийг үл ойшоодог, Тэд хүчинг хүлээн зөвшөөрдөг” гэх мэт уриа лоозон барьжээ.
Энэтхэгийн хамгийн алдартай од Амитаб Баччан “Манай нийгэм чинь яачихаад байгаа юм бэ?” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Мөн эрх баригч намын тэргүүн эмнэлэгт очиж, хохирогчийг эргэсэн байна.
Энэтхэгт хүчингийн хэрэг элбэг гардаг ч шийдвэрлэх түвшинд хүлээж авдаггүй байна. Өнгөрсөн жил л гэхэд хүчингийн 572 хэрэг гарчээ.
Д.Идэр












Сэтгэгдэл (6)