Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ

2026-1-31
0
ЖИРГЭХ

Өмнөговь аймгийн Зүүн Цанхийн уурхайн талбайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан эксковатор цэнэгтэй үлдсэн цооногийн дэлбэрэлтэд өртөж, жолооч нь хүнд гэмтсэн ноцтой осол гарлаа. Улмаар уурхайн зарим блокийг битүүмжилж, хөрс хуулалтын ажлыг бүрэн зогсоогоод байгаа аж.

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн бүх уурхайн тэсэлгээний ажлыг зөвхөн “Спэйшл Майнинг Сервис” ХХК ганцаар гүйцэтгэж ирсэн бөгөөд тэсэлгээний дараах бааралт, хяналтгүй тэсрэлт зөвхөн Зүүн Цанхийн уурхайгаар хязгаарлагдахгүй, Цанхийн Баруун уурхайд ч удаа дараа гарч, уурхайн хэвийн үйл ажиллагаа саатах, зогсоох хэмжээнд хүрчээ.

Тэсэлгээний үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй, хүний амь нас, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тул төрөөс уг ажлыг зөвхөн мэргэжлийн чадамж, техникийн бэлэн байдал, аюулгүй ажиллагааны тогтолцоо бүрэн хангагдсан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлөөр гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл “Спэйшл Майнинг Сервис” ХХК нь өмнө нь ч ижил төрлийн ноцтой осол, зөрчлийг удаа дараа давтан гаргаж, уурхайн зүгээс сануулга, шаардлага тавьж байсан ч тэдгээрийг үл ойшоон, бодит сайжруулалт хийгээгүй аж. 

Тэсэлгээний үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд тэсэлгээний дараах аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, тэсрээгүй үлдсэн цооногийг бүрэн илрүүлэн аюулгүй болгох нь шууд хүлээсэн үүрэг. Гэвч өнөөдөр “Спэйшл Майнинг Сервис” ХХК энэхүү үүргээ хангалттай биелүүлээгүйгээс Зүүн болон Баруун Цанхийн уурхайн олон зуун уурхайчин хэзээ ч дахин дэлбэрч болзошгүй бодит эрсдэлтэй орчинд ажиллах нөхцөл байдал үүсээд байна.

Энэ мэт хариуцлагагүй үйлдэлтэй холбогдуулан “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн удирдлагуудын зүгээс тус компанийн ажил гүйцэтгэх мэргэжлийн чадамж, аюулгүй ажиллагааны түвшинг шалгуулах, холбогдох дүгнэлт гаргуулахаар АҮЭБЯ-нд албан хүсэлт хүргүүлээд байгаа ч өнөөдрийг хүртэл “Спэйшл Майнинг Сервис” ХХК-д арга хэмжээ авч, хариуцлага тооцсон бодит шийдвэр гараагүй байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Хуульд зааснаар осол, зөрчлийг удаа дараа давтан гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Гэтэл удаа дараа алдаа гаргаж, ноцтой осол үүссээр атал “Спэйшл Майнинг Сервис” ХХК-д хариуцлага тооцохгүй байгаа нь олон нийтийн дунд ноцтой хардлага төрүүлж эхэллээ. 

Тодруулбал, ард нь улс төрийн нөлөө бүхий этгээдүүд зохицуулалт хийж байна уу, эсвэл уурхайн үйл ажиллагааг хариуцсан албан тушаалтнууд хоорондоо ашиг сонирхлын сүлжээ үүсгэн, авлигын шинжтэй тогтолцоо бий болгосон уу гэх асуулт урган гарч байна.

Учир нь өнгөрөгч нүүрсний сонсголоор “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийн ард УИХ-ын гишүүн асан молекул Батбаяр, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, ЭЗХ-ийн дэд сайд асан Түвдэндорж зэрэг улс төрд нөлөө бүхий хүмүүс байгааг ил болсон билээ.

Нөгөөтэйгүүр удаа дараа мэргэжлийн алдаа гаргасаар ирсэн атал 2019 оноос хойш “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тэсэлгээний ажлын бүх тендерт “Спэйшл Майнинг Сервис” ХХК-ийг тасралтгүй шалгаруулсаар ирсэн нь мөн л анхаарал татаж байна.

Ямартай ч “Эрдэнэс Таван Толгой” ХК-оос холбогдох гомдол, хүсэлтийг АҮЭБЯ-нд хүргүүлээд байгаа энэ үед мэргэжлийн яам хуульд нийцсэн, хараат бус дүгнэлт гаргаж, хариуцлага алдсан компанид хуулийн дагуу арга хэмжээ авч чадах эсэхийг харах үлдлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ
Бяцхан Ариунбаатарын инээмсэглэлийг аварцгаая
2025-2026 оны галлагааны улиралд 283,949 тонн хатуу түлшийг айл өрхүүдэд нийлүүлээд байна
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ЭТТ” ХК-ИЙН ЗҮГЭЭС “СПЭЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ӨГЧЭЭ
    1 цаг 19 мин
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
    1 цаг 58 мин
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
    10 цаг 0 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ядаргаа тайлах ЯНЗЫН хуйцай хийх жор
    10 цаг 6 мин
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
    10 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Халз барилдах арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
    10 цаг 20 мин
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
    18 цаг 15 мин
  • БНХАУ-ын шүүх гэмт хэргийн бүлэглэлийн 11 гишүүнийг цаазаар авлаа
    18 цаг 55 мин
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
    23 цаг 38 мин
  • Бяцхан Ариунбаатарын инээмсэглэлийг аварцгаая
    23 цаг 47 мин
  • 2025-2026 оны галлагааны улиралд 283,949 тонн хатуу түлшийг айл өрхүүдэд нийлүүлээд байна
    Өчигдөр 17 цаг 08 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно
    Өчигдөр 17 цаг 02 мин
  • Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • Э.Батбаяр: Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулснаар авран хамгаалах хугацаа 3-5 минутаар богиносно
    Өчигдөр 13 цаг 49 мин
  • Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцжээ
    Өчигдөр 13 цаг 16 мин
  • Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ
    Өчигдөр 12 цаг 47 мин
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • ТАНИЛЦ: Сар шинийн цуврал барилдаануудын ХУВААРЬ
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Танилц: Жүдо бөхийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид
  • Ж.Энхбаяр: Манай улсын аж үйлдвэрлэлийн суурь потенциал дээд түвшиндээ тулчхаад байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй "Монгол орон: Хоёр цаг хугацаа" үзэсгэлэнгээр зочлов
  • СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
  • Эмчилгээгүй гэгдэж буй "Nipah" вирусын тухай бидний заавал мэдэх ёстой зүйлс
  • ТАНИЛЦ: Халз барилдах арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
  • Генералуудын цэвэрлэгээ: Хятадад яг юу болоод байна вэ?
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Танилц: Жүдо бөхийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид
  • СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
  • Ж.Энхбаяр: Манай улсын аж үйлдвэрлэлийн суурь потенциал дээд түвшиндээ тулчхаад байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй "Монгол орон: Хоёр цаг хугацаа" үзэсгэлэнгээр зочлов
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
  • У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
  • Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
24 баримт
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК